Хүүхэд хамгааллын тухай сэдэвт “Шийдэл” хэлэлцүүлэг СХД-т зохион байгуулагдлаа


Сонгинохайрхан дүүргийн ИТХ, “Дэлхийн зөн Монгол” ОУБ-тай хамтран “Хүүхэд хамгааллын өнөөгийн байдал, тулгамдсан асуудал, Шийдэл” сэдэвт үндэсний хэмжээний хэлэлцүүлэг зохион байгууллаа.  

No description available.

Энэхүү хэлэлцүүлгийг зохион байгуулах болсон нь хүүхдийн эсрэг гэмт хэргийн тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа учраас орон нутгийн хүүхэд хамгааллын үйлчилгээний өнөөгийн байдал, чадавхыг бэхжүүлэх, хүүхдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсооход салбар хоорондын хамтын ажиллагааг сайжруулж, урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаагаар дамжуулан хүүхдийн эсрэг хүчихийллийн тохиолдлыг бууруулах чиглэлээр хэлэлцүүлэгт оролцогчид мэдээлэл солилцож, шийдэл ярьж байна. 

No description available.

Статистик мэдээллээр ЦЕГ-ын мэдээллээр сүүлийн жилүүдэд гэмт хэргийн улмаас нас барсан хүүхдийн тоо 100 давсан бол зам тээврийн осолд өртөж дунджаар 50 орчим хүүхэд нас барсан бөгөөд нийт дүнгээрээ 1500 гаруй хүүхэд улсын хэмжээнд хохирсон байдаг. Улсын хэмжээнд тулгамдаж байгаа энэ асуудал Нийслэл хотын хамгийн олон хүн амтай, хамгийн том газар нутагтай СХД-т бас тулгамдаж байна. Ийм учраас Нийслэлийн есөн дүүрэг, 21 аймагт энэхүү хэлэлцүүлэг зохион байгуулагдах юм байна. 


No description available.

Хэлэлцүүлэгт оролцогч СХД-ийн ИТХ-ын дарга Б.Хуягбаатар: Дүүргийн ИТХ, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс нутаг дэвсгэрийн хэмжээнд гэмт хэрэг зөрчллөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр хууль сахиулах байгууллага, нутгийн захиргааны болон нутгийн өөрөө удирдах байгуулагуудтай хамтран ажиллаж, иргэд олон нийтийг үйл ажиллагаанд татан оролцуулах бодлого чигэл браимтлан ажиллаж байна. Хэлэлцүүлгээс гарсан санал санаачлага, зөвлөмжийг СХД-ийн ИТХ, ЗДТГ цаашдын үйл ажиллагаандаа тусгаж, хүүхэд хамгааллын ажилд ахиц гаргах чиглэлд анхаарч ажиллана гэлээ. 

No description available.

“Шийдэл” үндэсний бодлогын хэлэлцүүлэгт СХД-ийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын зохицуулах салбар зөвлөлийн гишүүд, хороодын иргэдийн Нийтийн хурлын дарга, Засаг дарга нар, Засаг даргын Тамгын газрын дэргэдэх хэлтсийн дарга удирдлага болон  “Лантуун дохио” ТББ, эцэг эх, хүүхдийн төлөөлөл оролцлоо. 

No description available.

No description available.

No description available.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна