Бидний төлсөн татварыг ''төмөр'' тараахад бус, эмч, эмнэлгийн ажилчдын цалин хөлсийг нэмэгдүүлэхэд зарцуулаасай гэж хүсэж байна

Өчигдөр 17 цаг 44 минут

Монгол улс цар тахалд ялагдаад нэлээдгүй хэдэн сарын нүүрийг үзлээ. Өнөөдөр л гэхэд 2746 тохиолдол шинээр бүртгэгдэв. Үүний хажуугаар энэ жил Ардын хувьсгалын 100 жилийн ой тохиож байна. Ерөнхий сайдын зүгээс аймаг сумдын баяр наадмыг зогсоох, хориглох, Улаанбаатарт наадмыг цахимаар тэмдэглэх чиглэл өгчээ.

Цахимаар тэмдэглэснээр зардал хэмнэх бөгөөд уг хэмнэгдсэн зардлыг эрүүл мэндийн салбар буюу цар тахалд зориулах чиглэл өгсөн хэдий ч уг зардал нь хэмнээд, хэмнээд 10 тэрбум дээр буусан байна. Энэ мөнгөөр цахим наадам хийх нь ЗӨВ ҮҮ?

Эмч, эмнэлгийн ажилчдын авдаг цалин хийдэг ажил, гаргадаг золиостой нь дүйцэхгүй гэдэгтэй хэн ч маргахгүй. Эмч, эмнэлгийн ажилтнуудынхаа цалинг нэмэх, ядаж л улсдаа тоотой хэдхэн байгаа амьсгалын аппаратаа энэ мөнгөөр нэмээд авчих сэтгэл улс төрчдөд байхгүй юу?

Үндэсний аюулгүй байдлын асуудал болоод байгаа ард иргэдийн эрүүл мэндийг бодох сэтгэл ч, зав ч улс төрчдөд байхгүй гэдгийг баталж, ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж Ардын хувьсгалын 100 жилийн ойн хүндэт медаль бий болгох тогтоолын төсөлд 150 мянган ширхэг медаль бүтээхээр төлөвлөж, санаачилсан тухайгаа зарлав. Медаль хийхэд зориулж медаль нэг бүрийн үнэ 5000 төгрөг, медалийн үнэмлэх 500 төгрөг, үнэмлэхийн хавтас 1000 төгрөг байхаар тусгасан бөгөөд нийт төсөвлөсөн дүн 975 сая төгрөг болоод байгаа ажээ.

Эмч, эмнэлгийн ажилчид олон цагаар ажиллаж, өвдөж туйлдаж байна. Цалин хөлс маш бага. Одон медалиар Монголчууд дутаагүй. Тавдугаар сарын 22-ноос эхлэн Ерөнхийлөгч Х.Баттулга өдөр алгасахгүй одон, медаль тараасан нь бидэнд нэмэр биш нэрмээс л болсон. Ардын хувьсгалын 100 жилд зөвхөн одон медальд зориулж 975 сая төгрөг зарцуулахын оронд сэтгэл зүй, эрүүл мэндээрээ хохирч, өргөсөн тангарагтаа өнөөдрийг хүртэл үнэнчээр зүтгэж, бор зүрхээрээ ажиллаж, амьдарч буй эмч, эмнэлгийн ажилчдаа шагнавал яасан юм бэ?



Сэтгэгдэл (5)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 192.82.84.126
    2021/06/21

    төмөр төмөр

    Хариулах
  • 61.207.211.113
    3 цагийн өмнө

    Одоо Монгол хамгийн хортой хамгийн хэрэггүй үзэл бол намын цагаан солио. Юун одон медал тараах, юун 10 тэрбүмаар наадам хийх. Битгий эрүүл хүний ой тойнд багтахгүй, утгагүй солиотой юм хийгээд бай л даа. Тэр төмрийг чинь зүүх хүмүүс эхнээсээ үхэж байна. Эрүүл мэндийн салбартаа энэ бүх мөнгөө зарцуул н*вшнуудаа

    Хариулах
  • 202.9.47.29
    Өчигдөр

    Төр төмбгөр , ёс ёмбгор гэж бий , тусгаар монгол улсын төр байгаа цагт ард иргэдээ шагнах нь төрийн үүрэг бүү туйлшир . Хэн нэгэн улс төрийн хүчний захиалгаар харлуулах ажиллагаагаа зогсоо.

    Хариулах
    • 66.181.161.42
      19 цагийн өмнө

      улс төр өвчинд ямарч хамаагүй ,,төр төмбөгөр ёс ёмбогор тул өвчний эсрэг ард иргэдтэйгээ нэгэн санаатай нэгэн зүгт хүчээ нэгтгэн хамтран зүтгэхгүй бол болохгүй тийм аюултай гамшигт цаг үе тохиолдоод байна ...юун медаль юун наадам юун ой вээ..намын цагаан солиотуудаа та нартай ял тооцох цаг ирнэ шүү..тэвчээрт хязгаар байдаг юм шүү

  • 202.126.89.111
    Өчигдөр

    Дарга нар баяжаад мөнгиин банк бус өндөр хүүтэи зээл болоод ард түмэныг шулж баихыг харлаа үзлээ 40жил болохуу

    Хариулах