Баавгайтай ''халз үзсэн'' 82 настай Япон эмэгтэй

2020 оны 07 сарын 30

Хирошимад оршин суудаг 82 настай эмэгтэй Ази хүрэн баавгайн эсрэг тулалдаад хөнгөн гэмтэлтэй хоцорчээ. Харин баавгай хөгшин эмэгтэйгээс айж зугтан одсон байна. Хүн амьтны амины гарзгүй өнгөрсөн нь яамай даа.

Тэрбээр хэлэхдээ: Би арын хашаандаа яваад ортол баавгай зогсож байсан. Айсандаа чанга орилтол баавгай намайг олж хараад надруу чиглээд гүйж ирсэн. Би шууд л баавгайг барьж аваад өөрөөсөө түлхэж, чадахаараа хол шидэж орхисон. Нүүрлүү нь хэд хэд цохисон байх. Тэгтэл баавгай гүйгээд одсон доо. 

Хирошима мужид баавгай элбэг тархан суудаг бөгөөд зургадугаар сард л гэхэд 252 баавгай нийтийн талбайд үзэгджээ. 

Эх сурвалж: ЗӨВ.МН
 

Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.