7 буудлаас 32-ын тойрог хүртэлх авто замыг хэсэгчилж нэг чигийн хөдөлгөөнд оруулж байна

2020 оны 07 сарын 30

Их тойруу, Дарь-Эхийн уулзвараас “Сод Монгол” ШТС хүртэл Дарь-Эхийн гудамжны 3,3км авто замын шинэчлэлтийн ажил үргэлжилж байгаа. Энэ хүрээнд 1 дүгээр ээлжинд Дарь-Эхийн уулзвараас Хуучин эцсийн автобусны буудал хүртэлх авто замыг хаасантай холбоотойгоор зуслан чиглэлийн замын ачаалал ихэссэн. Иймд хөдөлгөөний ачааллыг тэнцвэржүүлэх, иргэдийг ая тухтай, түргэн шуурхай зорчуулах зорилгоор цагдаагийн алба хаагчид 07.30-аас 08.30 цагийн хооронд биет зохицуулалт хийн 7 буудлаас 32-ын тойрог хүртэлх авто замын тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг тодорхой хугацаанд хэсэгчилж хойноос урагш чиглэлд нэг чигийн хөдөлгөөнд оруулан ажиллаж байна.
Иймд тухайн замаар хөдөлгөөнд оролцож байгаа жолооч та бүхэн зохицуулагчийн дохионы дагуу анхаарал болгоомжтой зорчоорой. 

Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.