Сэрэмжлүүлэг: Үер усны аюулаас урьдчилан сэргийлэхийг анхаарууллаа

2020 оны 07 сарын 30

Долоодугаар сарын 30-ны өдрийн байдлаар Сэлэнгэ мөрний адаг, Орхон голын дунд хэсгээр, Хэнтий нурууны зүүн хажуугийн Хэрлэн, Онон, Барх, Хөвсгөлийн уулсаас эхтэй Бэлтэс зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-40 см нэмэгдэж, Ховд, Хархираа мөн Хэрлэн, Онон зэрэг голууд үерийн түвшинг 10-40 см даван үерлэж, Балж гол үерийн аюултай түвшинг 30 см орчим даван хүчтэй үерлэж байна.

Маргааш буюу долоодугаар сарын 31-ны өдөр Хэрлэн,Онон голын усны түвшин 10-20 см нэмэгдэх төлөвтэй байна. Ойрын өдрүүдэд нутгийн баруун хагаст, цаашдаа нутгийн хойд хэсгээр усархаг бороо орох тул дээр дурьдсан голууд болон гол мөрний сав дагуу суурьшиж, нутагшиж буй ард иргэд, аж ахуйн нэгж, аялаж зугаалж яваа хүмүүсийг үерийн аюулаас урьдчилан сэргийлэхийг онцгойлон анхааруулж байна.

Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.