Дампуурсан үйлдвэрийн складны автобусаар Улаанбаатарыг дүүргэх “бохир шахаа” хэнийх вэ?

2020 оны 07 сарын 30

Таван сарын өмнөөс Улаанбаатар хотын нийтийн тээвэрт цахилгаан автобус нэвтрүүлэх сайхан мэдээ дуулдаж эхэлсэн. Цахилгаан автобус гэдэг экологид ээлтэй, зорчигчдод хэмнэлттэй гээд эерэг зүйл олон. Гэвч монголчуудын маань аливаад хандах хандлага хэт их ашиг харах, хуучирч муудсан, хугацаа нь дууссан, үйлдвэр нь хаагдсан, насжилтгүй гээд аль болохгүй мууг монголдоо шахдаг жишиг энэ удаад ч давтагдаж байгаа бололтой.

Дарга нарын 1200 ширхэгийг оруулж ирэхээр туршиж байгаа уг автобусыг үйлдвэрлэгч Хятадын Yinlong үйлдвэр дампуурч, мэргэжлийн хүмүүс лацдаж байгаа тухай мэдээлэл NBD https://v.qq.com хуудсанд 2018 оны арваннэгдүгээр сарын 13-ны өдөр байршжээ.
记者实探南京银隆园区现场:项目停工 厂内积压大量新能源客车 гэсэн ханзаар хайхад бүх мэдээлэл гарч ирнэ. Энд дурдсанаар уг автобусыг үйлдвэрлэгч Yinlong нь гэр ахуйн цахилгаан бараа үйлдвэрлэгч компани бөгөөд цахилгаан автобус үйлдвэрлэж эхлээд л дампуурсан аж.

Олон нийтийн үйлчилгээнд тээврийн хэрэгсэл нийлүүлнэ гэдэг томоос том даргын том шахаануудын нэг байсаар ирсэн. Санаж байгаа бол 2010-2011 оны үед Тохижилт үйлчигээний компаниудад хогны машин нийлүүлсэн. Тэр нь хаагдсан үйлдвэрийн, өөрчилсөн машинууд байж таараад ердөө зургаан сарын дараа бүгд эвдэрч одоо Улаанбаатарчууд уг машины тэвшээр хогийн бункер хийсэн байгаа. Тоодорхойлж хэлбэл тэр хогны машинууд хятадын жирийн гагнуурчдын хийсэн машин болж таарсан.

Тэгэхээр ахиж үйлдвэрлэхгүй, сэлбэг хэрэгсэл байхгүй 1200 автобусыг хэдэн зуун тэрбум төгрөгөөр авч нийслэлчүүдийг болоод татвар төлөгчдийг хохироох шаардлага байна уу. Эдийн засагчдийн хэлж, ярьж байгаагаар хоёр сарын дараа гэхэд төсвийн байгууллагууд цалингаа тавьж чадахгүй болно гэсэн мэдээлэл бий шүү.

Эх сурвалж: Үндэсний шуудан

Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.