Самарт явсан иргэн амиа алджээ

С.Гандэлгэр
2021/06/21

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант багийн нутгаас самар түүж байсан 17 хүний зургаа нь хүнсэнд яваад, нэг нь нас барсан тухай дуудлагыг энэ сарын 15-ны 11.00 цагт тус аймгийн цагдаагийн газраас Онцгой байдлын ерөнхий газарт ирүүлжээ. Тодруулбал, явганаар хүнсэнд явсан зургаан хүний хоёр нь ядарч, замдаа үлдсэн бөгөөд нэг нь нас барж, нөгөөх нь сураггүй алга болсон гэнэ.

Улмаар тус аймгийн Онцгой байдлынхан болон Цагдаагийн газрын алба хаагчид, Хан Хэнтий тусгай хамгаалалтын газрын ажилтнууд, орон нутгийн иргэд эрэн хайх ажиллагааг зохион байгуулахаар энэ сарын 16-ны өдрийн 16.00 цагт хэрэг болсон газарт очжээ. Эрэн хайх ажиллагааг эхлүүлэхээр зэхэж байхад Дархан-Уул аймгийн харьяат 50 настай, иргэнийг отгоосоо дөрвөн километрийн зайтай байрладаг өөр отогт эсэн мэнд очсон тухай мэдээллийг Цагдаагийн байгууллагаас мэдэгдсэн байна. Мөн замд үлдсэн хүмүүсийг хайхаар явсан отгийн хоёр гишүүн сураггүй алга болсон байсныг энэ сарын 19-ны 13.35 цагт эсэн мэнд олсон хэмээн Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлэв.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна