Жилийн дотор 105 сая тун вакцин авч иргэдээ хамруулсан Тайланд удахгүй жуулчид хүлээн авна

С.Гандэлгэр
2021/06/21

Корона вирусын улмаас аялал жуулчлалыг хориглоод байсан Тайланд улс эдийн засгаа сэргээхийн тулд эрсдэл хүлээж, Дөрвөн сарын дараа жуулчдад үүд хаалгаа бүрэн нээхээр боллоо хэмээн тус улсын ерөнхий сайд Прают Чан-оча 6-р сарын 16-нд мэдэгдлээ.

Энэ жил корона вирусын 105.0 сая тун вакцин авч, зорилтоо давуулан биелүүлсэн бөгөөд ирэх жил үүнээс ч илүү тооны тун вакцин авахыг зорьж буйгаа хэллээ.

7-р сараас эхлэн сар бүр дунджаар 10 сая тун вакцинд иргэдээ хамруулснаар аялал жуулчлалаас бүрэн хамааралтай Тайланд улс вакцины бүрэн тундаа хамрагдсан гадны жуулчдыг хөл хорионд орохгүй байх нөхцөлтэйгөөр хүлээн авахаар бэлтгэж байна.

Энэ тухай ерөнхий сайд Прают Чан-оча “Ажил, орлогогүй болсон хүмүүсийн эдийн засгийн гачаал зовлонг нимгэлэх чухал арга хэмжээнүүдийн нэг бол хилээ нээх юм. Бид иргэдийнхээ эдийн засгийн хэрэгцээ шаардлагыг бодолцож, урьдчилан тооцоолсон эрсдэлийг хүлээн авах цаг иржээ” хэмээв. Иймээс Тайланд улс хэдийгээр хөл хориулах, хилээр нэвтрүүлэхэд өндөр шаардлага тавих арга хэмжээнүүд вирусын тархалтыг хязгаарлахад их тус болсон ч 120 хоногийн дараа, чадвал үүнээс ч өмнө жуулчны төвүүдээ бүрэн нээхээр болжээ.

Эх сурвалж: www.asiaone.com



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна