Голын эрэг дагуу хөдөлгөөний ХЯЗГААРЛАЛТ хийж байна


Гол дагуу хүний бөөгнөрөл үүсгэхгүйн тулд хөдөлгөөний хязгаарлалт хийж байна гэж ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү  мэдээллээ. 

Тэрбээр "Туул гол дагуу, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, томоохон худалдааны төвүүд, Тэрэлж орчмын амралтын газруудаар хөл хөдөлгөөн ихтэй байна. Зургадугаар сарын 16-наас эхлээд тодорхой үйл ажиллагааг зогсоох захирамж гарсан. 

Нийслэлийн захирагчийн ажлын алба, НМХГ, Нийслэлийн цагдаагийн удирдах газар амралтын хоёр өдөр нийт 1800 гаруй алба хаагч ажиллалаа. Амралтын газруудын үйл ажиллагааг зогсоосон ч ажиллаж байгаа газрууд байгаа учраас зөрчлийг илрүүлж, үйл ажиллагааг түдгэлзүүлэх саналыг холбогдох газруудад өгсөн. Өмнө нь удаа дараа анхааруулаад байхад энэ зөрчил давтагдаад байгаа учраас ингэхээс өөр арга алга. 

Гол дагуу гэр бүлээрээ зугаалахыг зөвшөөрч байгаа хэдий  ч анги хамт, төгсөлт, байгууллагаараа ногоон байгууламж руу зугаалж, архидан согтуурч байна. Амны хаалт зүүх, хүнд хоорондын зай барих, бөөний худалдаа сүлжээ  супермаркетад хэрэгжихгүй, хүний бөөгнөрөл их байна" гэв. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна