БНХАУ нэг тэрбум гаруй тун вакцин иргэддээ тарьжээ


Хятад улс ирэх сар гэхэд нийт хүн амынхаа 40 хувийг бүрэн дархлаажуулсан байхаар зорьж байна.

Шинэ коронанавирусний эсрэг тарилгад ашигласан вакциныхаа тун хэмжээгээр БНХАУ дэлхийд тэргүүлжээ. Тус улс нэг тэрбум гаруй тун вакциныг хүмүүстээ тариад байна. Хятад улс энэ жилийн эцэс гэхэд нийт хүн амынхаа 70 хувийг цар тахлын эсрэг дархлаажуулалтад бүрэн хамруулсан байх зорилтыг тавиад байгаа юм. 

Хүн амынхаа тоогоор дэлхийд тэргүүлэх Хятад улсад вакцинжуулалтад хамрагдаж байгаа хүмүүсийн тоо сүүлийн хэдхэн сарын дотор огцом нэмэгдээд байна. Энэ оны гуравдугаар сарын эхээр Хятад улсад коронавирусний эсрэг тарилгад ашигласан вакцины тун 100 сая байжээ. Тэгвэл гуравхан сарын дотор тус улсад коронавирусний эсрэг тарилгад ашигласан вакцины тун нэг тэрбумыг даваад байна. Өнгөрсөн бямба гарагт Хятадын үндэсний эрүүл мэндийн хороо 1 тэрбум 10 сая 489 мянган тун вакциныг хүмүүстээ тарьснаа албан ёсоор зарласан. 

Өнөөдрийн байдлаар дэлхийн хэмжээнд 2.5 тэрбум тун вакциныг хүмүүст тариад байгаа юм. Тэгвэл үүний  бараг 40 хувийг Хятад улсын вакцинжуулалт бүрдүүлж байна. Өнгөрсөн 2-3 сарын дотор манай урд хөршид иргэд вакциндаа идэвхтэй хамрагдсан нь хэд хэдэн шалтгаантай байж болох талаар BBC дамжууллаа. Тус агентлаг Хятадын зарим муж, нутагт коронавирусний дельта хувилбар илэрч байгаа. Энэ нь иргэдийг болгоомжлоход хүргэж, вакцинд хамрагдагсдын тоо өсөхөд нөлөө үзүүлсэн байж болох юм. Мөн Хятад улс вакцин хийлгэсэн хүмүүст үнэгүй өндөг, хүнсний материал тараах байдлаар урамшуулал олгож байгаа нь мөн нөлөөлсөн байж болох талаар мэдээлжээ.

Тус улс дотоодын “Синофарм” болон “Синовак” компаниудын гурван вакциныг тарилгад ашиглаж байгаа. Дээрх компаниудын вакциныг ДЭМБ хүлээн зөвшөөрч,  цар тахлын эсрэг яаралтайгаар эмчилгээнд ашиглах вакциныхаа жагсаалтад мөн оруулаад байгаа юм.

Ташрамд дуулгахад, .



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна