COVID-19: Халдвар авсан хүний тоо 17 сая давлаа

2020 оны 07 сарын 31

Жонс Хопкинсын Их сургуулийн судалгаагаар өнөөдрийн байдлаар дэлхий дахинд 17 сая хүн коронавирусийн халдвар авч, 660 мянга гаруй хүн нас барсан байна. Халдвар анх бүртгэгдэхэд гурван сард нэг сая хүн уг халдвараар өвчилж байсан бол бол энэ тоо сүүлийн өдрүүдэд долоо ч хонохгүй өдрүүдэд тоологдох боллоо. Тодруулбал, халдвар авагсдын тоо долоодугаар сарын 21-нд 15 сая , 26-нд 16 сая хүрч байсан бол үүнээс тавхан хоногийн дараа дахин нэг саяар нэмэгдэж 17 саяд хүрлээ. 

Халдварын тархалтаар АНУ хамгийн өндөр байгаа буюу 4,4 сая хүн к.вирусийн халдвар авч, 151 мянга гаруй хүн нас барсан байна.

Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.