Т.Бэгзсүрэн: УОК-ын ажлыг шүүмжлэх хэрэггүй. Ерөнхийдөө иргэдээ маш сайн хамгаалж байгаа


УОК-ын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөл долдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн хөл хорио тогтоох саналыг УОК-т хүргүүлжээ. Энэ асуудлыг өнөөдөр Эрүүл мэндийн яамнаас бэлтгэн хүргэдэг ''Аса Станц'' нэвтрүүлгийн үеэр хэлэлцлээ.

Эрдэмтдийн зөвлөлийн гишүүн, МУИС-ын доктор, судлаач Т.Бэгзсүрэн өөрийн бэлтгэсэн судалгаа тооцооллыг танилцуулсан бөгөөд долдугаар сарын 1-нээс хөл хорио тавьж, 10 хоног хорилоо гэхэд нийт батлагдах тохиолдлын тоог 20,000-аар буурулж чадна хэмээсэн юм.


Тэрбээр, ''Файзер вакциныг 12-17 насанд хийж болох юм гэсэн судалгаа байгаа. Яг хүүхдүүдэд энэ вакциныг хийж болох уу гэдэг судалгаа хараахан судлагдаагүй, тэр нь тодорхойгүй, хангалттай статистик байхгүй байгаа учраас хаширлаад хийхгүй байгаа. Гэхдээ 100,000 халдвар гарчихсан байгаа одоо үед аль хэзээний 20,000; 30,000 хүн халдварт ямар ч тохиолдолд өртөнө. Хамгийн доод хязгаар нь бол хамгийн сайн арга хэмжээг авлаа гэхэд 130,000 тохиолдол хүрэх нь тодорхой. Гэхдээ хамгийн муугаар нь бодоод үзэхэд нийт тохиолдлын тоо 250,000 хүрэх магадлалтай байна. Гэхдээ энэ нэг нөхцөлтэй. Ямар нөхцөл вэ гэхээр одоо Монголд тархаад байгаа мутаци вирусээс өөр мутаци вирус орж ирэхгүй тохиолдолд. Өөр аюултай мутаци вирус ороод ирэх юм бол, тэр нь вакцины нөлөөг бууруулах нөлөөтэй учир энэ тоо (250 мянган тохиолдол) өсөх хандлагатай. Одоогийн нөхцөл байдалд Монголд хамгийн чухал хэрэгтэй зүйл бол гаднаас мутаци вирус оруулахгүй барих явдал. Янз бүрийн арга хэмжээ авч болно. Хөл хөдөлгөөн хязгаарлаад явах юм бол ойролцоогоор 200,000 орчим хүн энэ халдварт өртөөд бид энэ өвчний ард гарч чадах юм байна. Хэрвээ арав хоног хөл хорио тогтоох юм бол үүнийг 20,000 хүнээр буулгах юм байна. 16 хоног хөл хорио тогтоох юм бол 170,000 хүртэл буулгах юм байна гэсэн ийм тооцоолол бидэнд байгаа юм. Энэ бол нийт тохиолдлын тоо юм. 

Хөл хорио мэдээж хэрэгтэй. Эмнэлгийн ачаалал, нас баралтыг бууруулна. Гэхдээ нөгөө талаас эдийн засагт сөрөг нөлөөтэй учраас энэ асуудалд төвийн байр суурьтай байна.

Вакциныг хийгээгүй байсан бол яах байсан бэ, хөл хорио тогтоогоогүй байсан бол яах байсан бэ? Ингээд тооцоод үзэх юм бол нийт 3,3 сая хүнээс 2, 3 сая хүн энэ өвчнөөр өвдөнө. Шинжилгээнд бүгд илрэхгүй. Ойролцоогоор 780,000 тохиолдол бүртгэгдэнэ, шинжилгээгээр батлагдаж бүртгэгдэнэ. Коронавируст халдвараар нас барах хүний тоо маш олон халдвар бүртгэгдэхэд эмнэлэгт ачааллаа дийлэхээ болиод байгалийн жамаар явна. Нас баралт байгалийн жамаар явах юм бол жишээ нь Мексикт батлагдсан тохиолдлын 10% нас барж байгаа. Энэ дэд хязгаараар нь бодоод үзвэл 46,000 хүн нас барах эрсдэлтэй байсан. Гэхдээ бид арван нэгдүгээр сараас хойш хөл хорио тогтоолоо, хоёр дугаар сараас хойш вакцинжуулалтын үйл ажиллагааг хийлээ. Үүний үндсэн дээр нас баралтыг 1000 хүрэхгүй байлгах бололцоо манай улсад байна. Шүүмжлэх алдаа дутагдал зөндөө байгаа. Гэхдээ хийсэн ажил бас зөндөө байгаа гэдгийг санах хэрэгтэй. Ерөнхийдөө бол маш сайн хамгаалж байгаа гэдгийг дурдаж хэлмээр байна. ''



Сэтгэгдэл (4)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 98.169.33.79
    2021/06/22

    Hulhi vaccine ni yamar ch ur dun alga

    Хариулах
  • 98.169.33.79
    2021/06/22

    Yostoi hol ochij huts gej helie. Turuuchiin hol horionuud yamar ch ur dund hurgeegui. Huuk, Battulga nariig hol horiond oruulahad. Neg ni songuuli ene ter geed nogoo ni baahan tomor taraaj virus taraasan shuu dee. Yahaaraa ard tumen ene uhetnuudiin tarisan balgiin hariud shitguuleh yostoi um be?

    Хариулах
  • 202.55.188.83
    2021/06/22

    Yostoi hutsana biz. Bi lav ta nar erguunuudee itgehgui bn yun erdemted

    Хариулах
  • 202.179.24.83
    2021/06/22

    Сайн хамгаалсан юм бол өдийд тэгээд Яагаад яагаад Халдвар улам тархаж Нас баралт нэмэгдээд байна вэ, МАН ЗГ УОК ЭМЯ, Хятадуудтай хамтран Иргэд дээ хүчээр шахуу хийсэн ВАКЦИН нь Иргэдийг Вируснээс хамгаалж чадаж байна уу эсвэл Бидний биед Хор болж байгаа юу гэдгийг Тайлбарлаад хэлээд өгөх Эрдэмтэн мэргэд байна уу, эсвэл Иргэд өндөр настангуудаа ДЭМБ-ын зөвшөөрөгдөөгүй байсан Вакцинаар туршилт хийв үү, яагаад тэгээд Халдвар Буухгүй улам нэмэгдээд байна вэ,

    Хариулах