Д.Нямхүү:Амны хаалт зүүж, гараа тогтмол угаах, хүн хоорондын зайгаа барих нь бидэнд байгаа гол зэвсэг юм

2020 оны 07 сарын 31

ЭМЯ-аас ээлжит мэдээлэл хийлээ. 

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "Додугаар сарын 30-ны өдөр гурван лабораторид нийт 249 хүний сорьцод шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирус илрээгүй. Үүнийг задалж танилцуулбал,

  • Долдугаар сарын 29-нд ирсэн Сөүл-Улаанбаатарын онгоцоор ирсэн 164 хүний эхний шинжилгээ,
  • Ажиглах байранд тусгаарлагдсан 41 хүний давтан шинжилгээ,
  • Цэргийн төв эмнэлэгт тусгаарлагдсан найм,
  • Тандалтын зорилгоор хоёр хүний сорьцод хийсэн шинжилгээ,
  • Алтанбулагаар орж ирсэн 32 жолоочийн шинжилгээ,
  • Сэлэнгэд тусгаарлагдсан хоёр хүний давтан шинижлгээнд коронавирус илрээгүй.

Монгол Улсад нийт батлагдсан тохиолдол 291 байгаагаас 215 нь эдгэрсэн. Эмчилгээнд байгаа 66 хүний биеийн байдлыг үнэлбэл, 62 нь хөнгөн, хүндэвтэр 3, нэг нь хүнд байна

Тандалт судалгаа, хяналт шинжилгээ хийгдэж байгаа. Амны хаалтаа зүүх, гараа тогтмол угаах, хүн хоорондын зайгаа барих нь бидэнд байгаа гол зэвсэг юм. Манай улсад бүртгэгдсэн анхны тохиолдол болох Франц иргэнийг халдвар авсныг мэдэх үед маш олон хүнтэй хавьтал болсон байсан. Ингээд хавьтлуудыг тогтоож байх үед нэг таксины жолооч бидэнд сонирхолтой мэдээлэл өгсөн. Франц иргэн такси барихдаа амны хаалттай байсан бөгөөд таксины жолоочийг амны хаалт зүүвэл үйлчлүүлнэ гэдгээ хэлсэн байна. Ингээд амны хаалтаа зүүгээд үйлчилсэн байсан. Амны хаалт халдвараас хамгаална гэдгийг илтгэх хамгийн тод жишээ энэ" хэмээн ярилаа.

Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.