Дотуур байранд 240 ор дэлгэж, хөнгөн өвчтөнүүдийг хүлээн авч эхэллээ


“Оюутны өргөө” дотуур байранд нэмэлтээр 240 ор дэлгэж, онош нь батлагдсан хөнгөн өвчтөнүүдийг өнөөдрөөс эхлэн хүлээн авч эхэллээ. Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төвийн гурван их эмч, гурван резидент эмч, таван сувилагч, таван үйлчлэгч, нэг ерөнхий зохицуулагч тус дотуур байранд ажиллаж, хөнгөн өвчтөнүүдэд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх бөгөөд 4-10 давхар хүртэл тусгай өрөөнүүдийг бэлджээ.

Ингэхдээ халдвар авсан жирэмсэн эмэгтэйчүүдийг гурван давхарт, ахмад настнуудыг дөрвөн давхарт тусгаарлах юм байна. Мөн зургаан давхарт яаралтай тусламжийн тасаг байгуулж, хамгаалалтын хувцас, шаардлагатай эм тариа зэргийг бэлджээ.

.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна