Ковид19-ийн эмчилгээний “Ремдесивир”эмийг импортолжээ


Монгол Улсын Хүний эмийн зөвлөл өнгөрсөн сард хуралдаж, Ковид19-ийн үед хэрэглэж байгаа зарим эмэнд импортын зөвшөөрөл олгосон. Тухайлбал, ремдесивир, умифеновир, фавипиравир зэрэг вирусийн эсрэг эм болон яаралтай тусламжийн эмчилгээнд нэн шаардлагатай кетамин эмнүүдэд зөвшөөрөл олгосон талаар холбогдох байгууллагаас мэдээлсэн. 

Тэгвэл коронавирусийн эмчилгээнд хэрэглэх Ремдесивир 100мг тарилгыг ЭМЯ-ны захиалгаар Монгол Эм Импекс Концерн компани импортлон авч, албан ёсоор хүлээлгэн өгчээ. Уг эмийн тасалдал үүсгэхгүй, нөөцийг хангалттай бүрдүүлэхээр ирэх долоо хоногт дараагийн татан авалтуудыг хийхээр ажиллаж байгаа аж. Уг эмийг ДЭМБ Ковид19-ийн эмчилгээний удирдамжид оруулаад байгаа юм.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна