Хью Хефнерийн залуу эхнэр шинэ амьдрал эхлүүлж, өв залгамжилсан хөрөнгөө ''цацаж'' явна

2020 оны 07 сарын 31

Плейбой сэтгүүлийг эзэмшигч Хью Хефнерийг мэдэхгүй хүн бараг байхгүй гэхэд хилсдэхгүй. Тэрээр одоогоос 3 жилийн өмнө буюу 91 насандаа өөд болсон юм. Түүний 3 дахь эхнэр болох өдгөө 34 настай Кристал Харрис 5 жилийг хамтдаа үдсэн тэрбумтан нөхрөөсөө бэлэвсэрч үлдсэндээ харуусаж дууссан бололтой, дэлхийгээр аялж, шинэ найз залуутай ч болоод амжжээ.

 

120 тэрбумаар үнэлэгдэх хөрөнгөтэй Хью нялх эхнэртээ 3 сая фунт буюу төгрөгөөр 11 тэрбумын хөрөнгө гэрээсэлжээ. Мөн Холливудад байх 15 тэрбумын үнэтэй байшингаа ч үлдээжээ. Эхнэр нь хожим уг байшинг зарсан бөгөөд мөнгөөр нь энд тэндхийн тансаг газруудаар аялж, инстаграмдаа зураг нийтэлж явна. Үнэтэй зочид буудал, зоогийн газар, амралтын баазуудаас огтхон ч мөнгө харамлахгүй байгаа ажээ.

 


Хью Хефнертэй 5 жил хамт амьдрахдаа гэрийн үйлчлэгч нараар хүрээлүүлж, бараг л бүх зүйлээ хүнээр хийлгэж амьдардаг байхдаа бүсгүйд ''хүний эрхэнд'' буй мэт санагддаг байсан гэнэ. Тэрбээр нөхрөө нас барсных нь дараа эрх чөлөөгөө эдэлж, дэлхийгээр аялах мөрөөдлөө биелүүлж яваа юм. Үсээ шараар будахаа больж, илүү натурал байхыг эрмэлздэг болсон бүсгүй гуалиг хөлөө гайхуулахын тулд богино банзал өмсдөг байсан үеэсээ тэс ондоо болж даруухан хувцаслах болжээ. 

 

Сайхан бүсгүйчүүдээр хүрээлүүлсэн Плейбой харшид амьдарч байх хугацаандаа ''ямар ч үед үзэсгэлэнтэй харагдах ёстой'' гэсэн баригдмал бодолтой байж, энэ нь улмаар стресс болдог байжээ. Харин одоо тэрбээр гэрийн үйлчлэгч авахын оронд өөрөө бүх ажлаа хийж, илүү байгалтай ойртож, энгийн амьдрахыг хичээх болсон гэнэ шүү. 

 

Одоогийн байдлаар Кристал Дубай, Австрали, Бали, Шанхай, Парис, Барбадос, Танзани зэрэг газруудаар аялсан бөгөөд инстаграмаа идэвхтэй хөтөлж, аяллын влог хийдэг. Түүний шинэ амьдралын хэв маяг өөрт нь маш их таалагдаж байгаа бөгөөд бүсгүй хэзээ ч байгагүйгээрээ аз жаргалтай байгаа гэнэ шүү.

Эх сурвалж: ЗӨВ.МН

Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.