Шинээр томилогдсон дэд сайдууд ирэх сарын 15-ны дотор ХОМ-ээ гаргана

2020 оны 07 сарын 31

Авлигын эсрэг хуулийн 11.1.1-т “Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн, түүнчлэн УИХ, Ерөнхийлөгч, Засгийн газраас томилогддог албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлгийг Авлигатай тэмцэх газар хуульд заасан хугацаанд бүртгэж, хянана” гэж заажээ. Мөн уг хуулийн 10.3-т “Мэдүүлэг гаргагч хөрөнгө, орлогын мэдүүлгээ тухайн албан тушаалд томилогдсон буюу сонгогдсон өдрөөс хойш 30 хоногийн дотор, цаашид тухайн алба хааж байгаа хугацаандаа жил бүрийн хоёрдугаар сарын 15-ны дотор шинэчлэн гаргах үүрэгтэй” гэж тусгасан байдаг. Үүний дагуу шинээр томилогдсон 14 дэд сайд ирэх сарын 15-ны дотор хөрөнгө, орлогын мэдүүлгээ гаргах юм. Тэдний олонх нь өмнө нь төрийн өндөр албан тушаал буюу дэд сайд, агентлагийн дарга, ЗГХЭГ-ын дэд дарга, аймгийн Засаг дарга, түүний орлогч зэрэг албыг хашиж байхдаа уг мэдүүлгээ гаргаж байжээ.

Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.