Зам тээврийн ослын улмаас хоёр хүн нас барлаа


Энэ сарын 22-нд буюу өчигдөр Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын төв нийт 325 дуудлага хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 187 мэдээлэл бүртгэгджээ. Бүртгэгдсэн 

Гудамж замын хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцсон нийслэлд 43, орон нутагт 17 зөрчлийг илрүүлж учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлжээ.

Иймд жолооч нарыг замын хөдөлгөөнд оролцохдоо, орон нутгийн замд тээврийн хэрэгслийн хурдыг хэтрүүлэхгүй, хамгаалах бүсийг жолооч, зорчигч тогтмол зүүж хэрэглэх, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, бага насны хүүхдийг харгалзах хүнгүй замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх, гарцаар гарахдаа гараас нь хөтлөн зам хөндлөн гарч байхыг Тээврийн цагдаагийн албанаас анхаарууллаа.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна