Халдварын тохиолдол буурвал аймаг, сумдын наадмыг долдугаар сарын 20-ноос хойш зохион байгуулна


Засгийн газрын хуралдаанд Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах комисс наадмыг хэрхэн зохион байгуулах саналаа хэлэлцүүлжээ.

Энэ талаар Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа мэдээлэл өгөхдөө "Улсын баяр наадмыг хугацаанд нь үзэгчгүйгээр буюу цахимаар зохион байгуулах Засгийн газрын шийдвэр хэвээрээ байгаа. Харин аймаг, сумдын наадмыг хэрхэн зохион байгуулах тухай асуудлыг дахин хэлэлцсэн. Улмаар өдөрт бүртгэгдэх тохиолдлын тоо буурч, нөхцөл байдал өөрчлөгдсөн тохиолдолд долоодугаар сарын 20-ноос хойш аймаг, сумдын наадмыг зохион байгуулах боломжоор хангая гэж үзсэн. Ингэхдээ УОК-ын эрсдэлийн үнэлгээ хийгдсэний дараа шийдвэр гаргана гэсэн чиглэл өглөө. Өөрөөр хэлбэл, аймаг, сумдын наадмыг бүгдийг зохион байгуулна гэсэн үг биш" гэлээ. 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.179.24.86
    2021/06/23

    HATUU HUL HORIO TOGTOOHGYI BOL 7 SAR GARAAD ERS BUURNA. DARHLAA VAKSINAAR BOLON NIITEER HALDVAR AVCH EDGERCH DARHLAA TOGTONO. HUL HORIO TOGTOOVOL ERGEED L TARHANA

    Хариулах