УОК: 12-оос дээш насныхныг дархлаажуулах боломжтой гэсэн үйлдвэрлэгч компанийн зөвлөмжийг хүлээн авсан


Засгийн газрын хуралдаанаар ирэх даваа гарагаас буюу 2021 оны зургаадугаар сарын 28-наас эхлэн 12-15 настай хүүхдүүдийг сайн дурын үндсэн дээр дархлаажуулахаар шийдвэрлэсэн. Монгол Улсад 12-17 насны 290 орчим мянган хүүхэд байдаг. Энэ сарын 15-наас хойш улсын хэмжээнд 16-17 настай 13,733 хүүхэд дархлаажуулалтад хамрагдаад байна.

Эмийн хатуу зохицуулалттай улсууд 12-15 насны хүүхдүүдээ Пфайзер /Пфайзер БиоНТех компанийн Комирнэти вакцин/ вакцинд хамруулж эхэлсэн байна. Монгол Улс тодорхой судалгаа хийсэн бөгөөд 12-оос дээш насны хүүхдүүдийг дархлаажуулах боломжтой гэсэн үйлдвэрлэгч компанийн зөвлөмжийг хүлээн авсан гэж УОК-ын шуурхай штабаас мэдээллээ.



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 192.82.82.74
    2021/06/24

    Үйлдвэрлэгч орлогоо л чухалчилдаг гэдгийг энгийн иргэнээр хэлүүлээд баймааргүй санагдаж байна шүү

    Хариулах
  • 202.55.188.101
    2021/06/24

    Зөвлөмж бол өөр шүү дээ компанийн ашиг гэдэг ойлголт байдаг хэр зэрэг туршигдсан гэдэг өөр ойлголт

    Хариулах