Б.Энхбаяр: Төр өөрөө ковидоосоо илүү аюултай КОРОНА болчихсон

С.Гандэлгэр
2021/06/24

Ковидийн хуулийг сунгах эсэх талаар хэлэлцэж байх үеэр УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: "Шуудхан хэлэхэд иргэд төрдөө итгэхгүй байна. Төр иргэдийнхээ итгэлийг нэгэнтээ алдсан байна. Итгэл гэдэг бол энэ цагаан цаастай адилхан. Нэг алдвал ингэж үрчийгээд буцаж хэзээ ч хэвэндээ ордоггүй. Яг ийм тэгшхэн цагаан цаас болохгүй. Одоо бол ингээд итгэл алдарчихсан байгаа. Энэ улам цаашаа даамжраад байгаа.

Төр өөрөө ковидоосоо илүү аюултай КОРОНА болчихсон байх вий дээ гэж. Энэ юу хэлж байна вэ гэхээр хүний үндсэн эрхийг засгийн газар хэр сахиулж, мэдрэмжтэй ажиллав аа ? ХЭҮК-ын тайланд маш олон зөрчил дутагдал гарсан. Энэ дээр дүгнэлт хийхгүй байгаа. ХЭҮК-ыг УОК хуралдаа ч оруулдаггүй гэсэн. Яагаад хүний үндсэн эрхийг хязгаарлаж байгаа шийдвэр гаргалт дээр оруулахгүй байгаа юм.

Ковидийн хуулийг сунгах асуудал дотор ЭМД-ын сангийн мөнгийг ЗГ журам гаргаж зарцуулах гэж байна. Энэ хэрхэвч байж болохгүй. Нэг их наяд төгрөгийг нийгмийн даатгалыг сангаас зарцуулсан байгаа. Одоо энийг ЗГ-аас мөнгөжүүлэх боломж байхгүй. Нийгмийн даатгалын санд өртэй байгаа. Одоо ЭМД-ын санг ТУУХ гэж байна. Энэ бол ЗГ-ын дураараа мэддэг хөрөнгө огт биш. Иргэдийн өөрийнхөө ирээдүйдээ хадгалж байгаа мөнгө. Иргэдээс өөрсдөөс нь асуухгүйгээр ийм шийдвэр гаргахыг зөвшөөрч болохгүй."



Сэтгэгдэл (12)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.161.63
    2021/06/28

    Зөв шүү засгийн.газар корононотой зэрэгцээ короно.болсон дээр нь цагдаа гэж хагас.галзуу сүрэг нохойтой болсон

    Хариулах
  • 202.9.40.18
    2021/06/27

    Попрох хэрэггүй. Нэгдэх,ажиллах хэрэгтэй харагдаж байна.

    Хариулах
  • 202.55.188.93
    2021/06/27

    ДАРАНГУЙЛАГЧ МАН ХАЛТМААГИЙН ХҮРЭЛСҮХТЭЙГЭЭ ОГЦОР!!!

    Хариулах
  • 202.179.26.152
    2021/06/25

    hsudarga hellee. odoo heregjuuleh. helsen ygeeree ailgaj uuriin huviin asuudlaa shiiduuleed duugai bolchihgui baih heregtei

    Хариулах
  • 202.179.26.152
    2021/06/25

    zuitei sanaa

    Хариулах
  • 64.119.24.4
    2021/06/25

    Үнэн

    Хариулах
  • 59.153.86.115
    2021/06/24

    Daatgal gedgiig da darga nariin tsohidog mungu gej oilgood bn uu???

    Хариулах
  • 66.181.161.97
    2021/06/24

    Ene huniig demjij bgaa, neg iim hun 10 sh baidagch boloosoi ih hurald

    Хариулах
  • 202.179.26.152
    2021/06/24

    goliig n olood helchihvuu. kovidiin zardal undsendee dagaldah zyild zartzyylaad duusaj bn. hamgaalah hyvtzas ariutgal bodis ene ter,asar ih mungu. odoo gol zyilee handuulj zaraya. ene n vaksin.

    Хариулах
  • 192.82.88.65
    2021/06/24

    Шудрага хүн өдрийн " Од " мэт ховор юм даа !. Нүгэлтэй бузарууд хэзээ үйлийн үрээ эдлэхийг л ард түмэн хармаар байна даа !. Хэрэв бөө удган гэдэг хүмүүс байдаг бол ийм бузарууд яагаад улам давраад байдгийн !!!. Тэхээр худлаа юм биш үү ??. Энэ хэдтэйгээ агаар нэг луйварчид байхаас гарцаагүй боллоо !!!

    Хариулах
    • 59.153.115.35
      2021/06/25

      Зөв шүү

  • 64.119.27.101
    2021/06/24

    bi ardchilaliig demjdegch gesen nam hamaagui Enhbayr gishuuniig demjdeg shuu eruul uhaantai tsuuhun heden gishuunii neg

    Хариулах