Д.Сумъяабазар халдвар авсан 1613 жирэмсэн эхэд “Амин дэмийн багц” хүргүүлжээ

С.Гандэлгэр
2021/06/24

Өнөөдрийн байдлаар Нийслэлийн хэмжээнд нийт 21959 эх жирэмсний хяналтад байгаагаас 1613 эх ковидын халдвар авчээ. Халдвар авсан эхчүүдийн 648 нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлж, 203 нь гэрийн эмчилгээнд, 762 жирэмсэн эх эмчлэгдэж эдгэрсэн байна.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар Засаг даргын нөөц хөрөнгөөс ковидын халдвараар өвдсөн 1600 гаруй ээжүүдэд  дархлаа дэмжих “Амин дэмийн багц”-ыг бэлтгэн хүргүүлжээ. 

Энэ талаараа өөрийн цахим хуудаснаа "Улаанбаатар хотын удирдлагын баг, нийт албан хаагчид, Нийслэлийн онцгой комиссын бие бүрэлдэхүүн, эмч эмнэлгийн ажилтнууд жирэмсэн эхчүүд бүрийн төлөө, хэвлийд нь өсөн бойжиж буй үр хүүхдийн эрүүл мэнд, сайн сайхны төлөө цаг ямагт хичээнгүйлэн ажиллаж буйгаа илэрхийлье.

ЭХ ҮРИЙН эрүүл мэндийг хамгаалах үйлс бол бид бүгдийн хувьд эрхэм дээд, эн тэргүүний зорилго гэдгийг онцгойлон уламжлая. Иймд учран золгох сайн цаг, сайхан үргэлжлэлийн төлөө дархлаагаа дэмжиж, сэтгэлээ хатамжилж, эрүүл энх байх өндөр ерөөлийг өргөе" гэсэн байна. 



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.21.107.89
    2021/06/24

    Bayarlala

    Хариулах
  • 183.177.99.230
    2021/06/24

    охидуудаа ойрийн 4 жилдээ лав хүүхэд төлөвлөхгүй шүү эрүүл мэндээ бодоорой доо төрөлхийн ковидтой хүүхэд төрүүлмээргүй байна

    Хариулах