"Цагаан хад" ТЭГ зогслоо


Экспортын нүүрс тээврийн гол гарц болсон  "Цагаан хад" суурьшлын бүсэд коронавирус халдварт өвчний халдварын тархалтын нөхцөл байдал хүндэрч байгаа тул өнөөдрөөс тэг зогсолт хийж эхэллээ. Тодруулбал, Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг даргын захирамжаар Цагаан хад суурьшлын бүсийг өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлж 2021 оны долоодугаар сарын 6-ны 06:00 цаг хүртэл "ТЭГ" зогсолт хийх шийдвэр гарчээ. 


Энэ хугацаанд суурьшлын бүсэд орох, гарах хөдөлгөөнийг хязгаарлан нүүрс ачиж буулгах талбай, тээврийн компаниуд, худалдаа үйлчилгээний бүх үйл ажиллагаа бүрэн зогсох юм.


Мөн халдварын тохиолдлын ойрын болон дам хавьтлыг тогтоож, тусгаарлалтад авч, халдвар нэмж тархахаас урьдчилан сэргийлэх, ариутгал халдваргүйжүүлэлт хийх ажлыг зохион байгуулна.
Харин хүнс, эм, ундны болон ахуйн хэрэгцээний усыг зөвхөн хүргэлтээр үйлчлэхээр зохицуулжээ.



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 192.82.84.126
    2021/06/25

    уок нок

    Хариулах
  • 202.179.24.83
    2021/06/24

    МАН ЗГ Улс орон Ард иргэд ээ Удирдаад аваад явжчих ямарч Чадвар чадамжгүйгээ харуулж байна дөө, МАН УИХ-ыг нэн даруй Тарааж ЗГ-ыг Огцоруулах хэрэгтэй,

    Хариулах