Эхнэртээ гар хүрсэн гэх УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатын ХЭРГИЙГ ЗАДРУУЛСАН асуудлаар алба хаагчдыг шалгаж байгаа нь ҮНЭН


Эхнэртээ гар хүрсэн гэх УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатын хэргийг задруулсан асуудлаар цагдаагийн алба хаагчдыг шалгаж буй талаар манай сайт өмнө нь мэдээлсэн билээ. 

Уг асуудалд ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү тайлбар хийлээ.

''Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтэс дээр энэ асуудал шалгагдаж байгаа. 

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбаттай холбоотой гэр бүлийн хүчирхийллийн хэргийн нууц баримт материалуудыг задруулсан байж болзошгүй цагдаагийн алба хаагч, холбогдогч этгээдүүдэд албан шалгалт хийгдэж байгаа. Гэхдээ хэн нэгний өргөдөл гомдол, хохирогчдоос ирсэн мэдээллийн мөрөөр шалгаагүй. Яагаад гэвэл хавтаст хэрэгт тавигдсан материал олон нийтийн цахим сүлжээ, мэдээллийн сайтуудаар тавигдсан. Хэргийн нууцлал, аюулгүй байдал хаана алдагдав гэдэг дээр албан шалгалт хийгдэж байгаа. Зөвхөн цагдаагийн алба хаагчид бус холбогдох эрх бүхий газрууд болох шүүх шинжилгээ, прокурор гэх мэт газруудаас энэ мэдээллийг задруулсан байх боломжтой. 

Хэрэг мөрдөн шалгах үйл ажиллагаа явагдаж байхад шүүхээр гэм буруутай тогтоогдож байж гэм буруугүйн асуудал яригддаг. Гэтэл шүүхийн шийдвэрээс түрүүлж хавтаст хэрэгт авагдсан баримт сэлтүүд цахим сүлжээ, мэдээллийн сайт, сонинуудаар гарч байгаа явдал байгаа учир үүн дээр шалгалт хийхээс өөр арга байхгүй. Гэм буруугийн зарчим гэдэг бол үндсэн хуулийн зарчим. Үүнийг баримтлах хэрэгтэй.

Магадгүй таны, хэн нэгний цагдаагийн байгууллагад өгсөн өргөдөл, гомдол шалгагдаж байх хугацаандаа эцэслэн нотлогдоогүй байх үедээ олон нийтэд цацагдвал та яах вэ? Энэ бол байж боломжгүй асуудал. Үүн дээр холбогдох хяналт шалгалт хийж байгаа гэдгийг ойлгоорой'' хэмээсэн юм.



Сэтгэгдэл (20)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 59.153.114.157
    2021/06/26

    tsagdaag shalguuldag hen be munkhbatiig shuud ogtsruulah heregtei yasan davarsan hargis amitan be hend huuli uilchleed bna ard irgediig bol suid hiihiin bna ih hurlii tanhai yaj ard tumnee hundelj hudlaa yriad suuj chadaj bna...zailuulj shuuh huuliig ulandaa gwshgwj bolohgui...

    Хариулах
  • 103.229.120.176
    2021/06/25

    УИХ-ЫН ГИШҮҮН БОЛОХООР ХУВИЙН НУУЦТАЙ, ЭНГИЙН ИРГЭД ХУВИЙН НУУЦГҮЙ ЮМ УУ??? ОЙЛГОСОНГҮЙ.ЭНГИЙН ИРГЭН ИЙМ ҮЙЛДЭЛ ГАРГАСАН БОЛ БҮХ САЙТУУЛААР ХОЁУЛАА НЭР УСТАЙГАА ЦАЦАГДСАН БАЙСАН Ч ТООХ Ч ҮГҮЙ БИЗ ДЭЭ. ХАРДАХ СЭТГЭЛ ТӨРҮҮЛЭХ ЗҮЙЛ ИХ ХИЙХ ЮМ ДАА

    Хариулах
  • 66.181.176.175
    2021/06/25

    Эхнэртээ гар хүрэнэ гэдэг чинь тэр хүний гишүүний ямар ухамсартай гэдэг нь харагдаж бид нар чинь ийм л улсуудийг сонгоод бна шүүдээ

    Хариулах
  • 64.119.19.179
    2021/06/25

    УИХ ын гишүүн мөнхбат болиоч. ХААНА хүчирхийлэл гарав иргэд мэдээлэх үүрэгтэй, хуультай шүү. АРХАНГАЙ аймгийн сонгогчид мөнхбатыг эргүүлж татаач.

    Хариулах
  • 192.82.84.126
    2021/06/25

    улсын нууц

    Хариулах
  • 84.115.233.66
    2021/06/25

    ИХ их нь гишүүд нь хэрэг төвөг гаргаад хууль яагаад эднии талд орж хуулиин дагуу арга хэмжээ авахгүй бна МОНГОЛД хууль алга Хуультай оронд дор нь шиидвэр гаргаж ажлаас нь халж шоронд Ардын хүүхдүүд дор нь шоронд ИХ гишүүд ширээний АРД МАН тарах ёстой Яамар ч чадваргүй хүмүүс бна

    Хариулах
  • 66.181.161.8
    2021/06/25

    Эхнэрээ зодож гэмтэл учруулсан нь үнэн байж юу гэж шалчиганаад байгаа новш вэ..

    Хариулах
  • 84.115.233.66
    2021/06/25

    Хадам ээж нь тодорхой хэлсэн шүү

    Хариулах
  • 202.126.88.66
    2021/06/24

    Хэрэг илэрүүлсэн нь шалгагдаад гэм буруутайд тооцогдоод шоронд суухуу Энэ арай бишээ Бид ер нь хаашаа яваад бнаа Аймаар гэмээр юмуудаа

    Хариулах
  • 49.0.171.112
    2021/06/24

    Энгийн хүн бсан бол бас ингэж шалгуулсны дараа цацах уу. үгүй л байхгүй юу

    Хариулах
  • 202.9.46.233
    2021/06/24

    Ард түмний өмнө бүх үйлдлээ ил тод байлгана гэж нийтийн ( public person) хүн болсон хүнд энгийн иргэнд хамаарах нууцлал хамаарах ёсгүй

    Хариулах
  • 87.66.142.201
    2021/06/24

    Iim bulai maluudiig yah gej nuuj haadag yum be? Uund hariult uguuch hurandaa guai

    Хариулах
  • 192.82.90.147
    2021/06/24

    Одоо ч хэрэг төвөг хийсэн нь биш, харин хэргийг илрүүлсэн, олон нийтэд зарласан, мэдээлсэн, цацсан, дэлгэсэн нь шалгуулдаг цаг болох бололтой.Хуулинд гэмт хэргийг мэдсээр байж мэдээлээгүй бол нуун дарагдуулсан гээд хариуцлага хүлээхээр заалт байдаг шиг.Бас мэдээлсэн бол шалгуулна, асуугдана гэсэн заалт нэмээд оруулчихсан уу

    Хариулах
  • 59.153.86.115
    2021/06/24

    Erunhiiduu l iim bolj, nuuts gedeg ugiig ih tomchuudad taatai heregleh bolson bn , avgaigaa alsan ch nuuts baihvii!!! Zoduulsan avgai ilruulsen alban haagch 2 ylaa edleh ym bndaa

    Хариулах
  • 81.185.167.71
    2021/06/24

    Darga boldog BJ tegvel heregt orohgui yu cn hiij bolno bugdeeree darga boliee

    Хариулах
  • 66.181.161.75
    2021/06/24

    Yun nuuts bg yum be. Udii nasnii, undur alban tushaal hashdag baij ichdeggui nobsh be. Estoi arai arai

    Хариулах
  • 66.181.161.16
    2021/06/24

    Арай л байна даа

    Хариулах
  • 202.55.188.84
    2021/06/24

    болиоч ямар юмыг нууж байгаа бодоож бас нэг хог шаар ийм юмыг улс төрд оруулдаг ардын нам хэрэг алга

    Хариулах
  • 192.82.89.89
    2021/06/24

    за тэр байтугай зүйлийг яагаа чүгүй бичсэн байдаг биз дээ нэг муу авгайгаа зодсон танхайрагчийг өмөөрөөд байх даа яахав дээ ямар улсын нууц задруулсан биш дээ ямар хүн сонгож байгаагаа ард түмэн минь анзаарч үзээч дээ

    Хариулах
    • 59.153.114.138
      2021/06/24

      Биеэ тоосон дээрэнгүй энэ мэтийг юундаа өмөөрдийн шудрага бол шудрага л бай битгий далдага нь мөнхбат чи хүн юм бол хүнээрээ л бай эхнэртээ гар хүрнэ гэдэг дэндүү авиргүй эр хүний зан шүү яахаараа чиний тухай ил тод байж болдоггүй юм чи хаан юм уу заан юм уу битгий тэгж шогт