Наадмаар 1024 бөх "Хүй долоон худаг"-т зодоглоно

С.Гандэлгэр
2021/06/24

Тулгар төрийн 2230, Их Монгол Улсыг байгуулсны 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг үзэгчгүй зохион байгуулах шийдвэрийг Монгол Улсын засгийн газраас гаргасан. Уг шийдвэр болон Үндэсний их баяр наадмын бөхийн салбар хорооноос өгсөн чиглэлийн дагуу бөхийн барилдаантай холбоотой мэдээллийг тоймлон хүргэж байна. Үүнд:

- Энэ жилийн баяр наадмын хүчит бөхийн барилдаанд 1024 бөх зодоглох бөгөөд “Хүй долоон худаг”-т долдугаар сарын 10-12-нд 3 өдөр болно.

- Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооноос барилдах бөхчүүдээс ковидийн шинжилгээ авахтай холбогдуулан өгсөн чиглэлийн дагуу наадамд барилдах бөхчүүдийн урьдчилсан бүртгэл, нэрсийг бөхийн дэвжээдээс 06.28-ний өдрийн дотор МҮБХ-нд бичгээр ирүүлэх

- Ковид цар тахлаас шалтгаалж Өсвөр бөхийн барилдааныг зохион байгуулах боломжгүй гэж шийдсэн байна.

МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 192.82.90.147
    2021/06/24

    Бөхчүүдийнхээ допингийн асуудлыг бүрэн шийдэж, допинг хэрэглэсэн бөхчүүдээ яг л адилхан хариуцлага тооцож, ямар хугацаагаар барилдуулахгүй байхыг нь алдар цолноос үл хамааран адилхан жигд тооцож, допинг хэрэглэсэн бөхчүүдийнхээ цолыг хурааж, тэдэнд өвдөг шороодож хохирсон бөхчүүддээ авах ёстой цолыг нь олгож байж улсын баяр наадмын барилдаанаа зохион байгуулахгүй бол бөөн хэрүүл ам, зодоон ноцоон ч болохыг үгүйсгэх аргагүй шүү.Одоо 2 долоо хоногийн дотор энэ асуудлаа шийдэж чадлаа юу...

    Хариулах
  • 202.126.89.158
    2021/06/24

    Eldev doloon um idej yylgvi l barildaarai daa

    Хариулах