МАН Л.Оюун-Эрдэнийг намын даргад 100 хувийн саналаар дэмжлээ


УИХ-ын гишүүн, МАН-ын дарга У.Хүрэлсүх Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулснаар намын даргын ажлаа хүлээлгэн өгч, улс төрийн намын гишүүнчлэлээс татгалзах шаардлагатай болсон. Тэрбээр өнөөдөр 11.40 цагт Ерөнхийлөгчийн тангараг өргөж, бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлнэ. 

Түүнээс өмнө буюу 08.00 цагаас МАН Бага хурлаа хуралдуулахаар товлож, бага хурлаар Монгол Улсын Ерөнхий Сайд Л.Оюун-Эрдэнэ МАН-ын даргаар сонгогдлоо. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна