Сүүлийн 24 цагт 2,271 тохиолдол бүртгэгдэж, 11 хүн нас барлаа

С.Гандэлгэр
2021/06/25

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаар мэдээлж байна. 

Сүүлийн 24 цагт коронавирусийн халдвар илрүүлэх зорилгоор 12,559 хүнд  шинжилгээ хийх явцад 2,271 хүнээс халдвар илэрлээ.

Нийт халдварын тоо улсын хэмжээнд 104,900 болж байна.

  • Улаанбаатар хотод 1,231
  • Орон нутагт 1,040

Сүүлийн 24 цагт эмнэлгээс 977 хүн эдгэрсэн.  Ингэхдээ эмнэлгээс 570 хүн гэрийн хяналтнаас 407 хүн гарлаа. 

Өнгөрсөн хоногт халдварын улмаас 11 хүн нас барж нийт нас баралт 493 боллоо. Мөн үндсэн оношоороо батлагдсан нэг тохиолдол бүртгэгдлээ.




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна