СХДүүргийн засаг дарга "хүүхдийн холбоо"-ны гишүүдтэй уулзлаа

С.Гандэлгэр
2021/06/25

Сонгинохайрхан дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн дэргэдэх “Хүүхдийн холбоо”-ны гишүүдийг дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай хүлээн авч уулзлаа. Энэ үеэр тус холбооны гишүүдийн төлөөлөл өөрсдийн зохион байгуулсан нөлөөллийн арга хэмжээ, цаашид хэрэгжүүлэхээр төлөвлөж буй ажлуудаа танилцуулан, сурагчидтай хамаарал бүхий нийгмийн харилцааны талаар санал солилцлоо.

ГБХЗХХ-ийн дэргэдэх “Хүүхдийн холбоо”-нд Ерөнхий боловсролын сургуулийн 20 сурагч гишүүнчлэлтэйгээр үйл ажиллагаанд идэвхтэй хамрагдан оролцдог. Тус холбоо нь 2017 онд байгуулагдсан бөгөөд өнөөдрийг хүртэл тогтвортой үйл ажиллагаа явуулах хугацаандаа ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд спорт, урлаг соёл, номын хэрэглээ, сайн үйлсийн аян зэргийг зохион байгуулсаар ирсэн гэдгийг гэр бүл хүүхдэд залуучуудын хөгжлийн хэлтсийн мэргэжилтэн Б.Давааажаргал хэллээ. Түүнчлэн дүүргийн Засаг дараг Н.Алтаншагайг холбооны гишүүдийн саналаар “Хүүхдийн холбоо”-ны илч, төлөөлөгчөөр сонгосон гэдгийг уулзалтын үеэр хэлсэн юм.

Дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай Хүүхдийн холбоог дэмжиж үйл ажиллагаа явуулах байрны асуудлыг шийдвэрлэж өгөх, цаашид хамтарч ажиллахаа илэрхийллээ. Мөн Сонгинохайрхан дүүрэг Хүүхэд залуучуудын театр, хөлбөмбөгийн комплекс, цэцэрлэгт хүрээлэн, төрх эмнэлэгтэй болох гэх мэт хүүхэд рүү чиглэсэн олон ажлыг хийхээр төлөвлөж байгаагаа тодотгон хэллээ.




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна