Монгол Улсын Ерөнхийлөгчийн найм дахь удаагийн сонгуульд МАН-аас нэр дэвшиж ялалт байгуулсан У.Хүрэлсүхийг тангараг өргөх ёслолын ажиллагааг Төрийн ордны Их танхимд зохион байгууллаа. Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд зориулсан УИХ-ын хүндэтгэлийн чуулганы ирц 90 гаруй хувьтай байлаа.
Тэрбээр тангаргаа өргөсөн даруйдаа ҮАБЗ-ийг хуралдуулж, долоодугаар сарын 1-нээс цуцлагдах халамжуудыг үргэлжлүүлэх эсэхийг хэлэлцэхээр төлөвлөжээ.
Зургаа дахь Ерөнхийлөгчийн анхны томилгоог танилцуулья. Ж.Энхбаяр ҮАБЗ-ийн нарийн бичгийн даргаар, Я.Содбаатар ЕТГ-ын даргаар, А.Үйлстөгөлдөр ЕТГ-ын дэд даргаар тус тус томилогдох ажээ. А.Үйлстөгөлдөр, Ө.Золбаяр, Ц.Ганзориг нар нь өнгөрсөн хугацаанд нэг баг болж, Ерөнхий сайдын олон нийт, хэвлэл мэдээлэлтэй харилцах харилцааг зохицуулж байсан. Эл багаараа ЕТГ-т багтан ажиллах чигтэй байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.126.89.172
Bayar hvrgii.amjilt.
Хариулах