Онхолдсон зургаан галт тэргийг босгож, 360 тонн түлш юүлжээ

С.Гандэлгэр
2021/06/26

Сэлэнгэ аймагт шатахуун тээвэрлэж явсан ачааны галт тэрэг замын хажуу руу онхолдсон ноцтой осол энэ сарын 24-нд гарсан. Тодруулбал, Салхитаас Эрдэнэт өртөөний чиглэлд 78 дугаар км-т ачааны есөн галт тэрэг осолдож, их хэмжээний шатахуун асгарсан билээ. Ачааны галт тэрэгний зургаа нь дизель түлш, хоёр нь элс, масло ачиж явсан бөгөөд гурвынх нь түлш асгарсан байжээ.

Онцгой байдлын ерөнхий газрын мэдээлснээр, өнөөдрийн байдлаар зургаан галт тэргийг босгож, 360 тонн түлшийг юүлж дуусгасан байна. Мөн нэг галт тэрэгний 60 тонн техникийн тосыг юүлэхээр ажиллаж, төмөр замыг сэргээн босгох ажиллагаа үргэлжилж байгаа аж.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна