Сүүлийн хоногт нас барсан 12 хүний ХОЁР НЬ ВАКЦИН ХИЙЛГЭСЭН байжээ


Сүүлийн 24 цагийн хугацаанд 12 хүн КОВИД-19-ийн улмаас нас барсан байна. Тэдгээрийн 10 нь дархлаажуулалтад хамрагдаагүй байжээ.

Нас барсан хүмүүс нь 30-80 насны хүмүүс байсан ба 4-24 хоног эмчлүүлж байжээ. Нийт нас барагсдын тоо 505 боллоо.

Одоогоор эмнэлэгт нийт 13554 хүн эмчлүүлж байгаагаас

  • 253 хүний бие маш хүнд
  • 1093 хүний бие хүнд
  • 3327 хүний бие хүндэвтэр байна.
  • 8881 хүний бие хөнгөн байна. Гэрийн тусгаарлалтад 24424 хүн эмчлүүлж байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна