Хоёр сартай хүүхэд коронавирусийн халдварын улмаас НАС БАРЖЭЭ


Өнгөрсөн 24 цагийн хугацаанд нийт 13 иргэн коронавирусийн халдвараас амиа алдсан бөгөөд ингэснээр тус халдварын улмаас 518 иргэн нас бараад байна. Өчигдөр хоёр сартай хүүхэд тус халдварын улмаас амиа алдсан харамсалтай мэдээ байна. Амь насаа алдсан иргэдийн ар гэрийнхэнд гүн эмгэнэл илэрхийлье. 

Үүнээс гадна 241 иргэн маш хүнд, 1095 иргэний биеийн байдал хүнд, эмнэлэгт эмчилгээ хийлгэж байгаа аж. 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.180.141
    2021/06/27

    Оюун-Эрдэнэ ээ залгамж халаа чинь болох хүүхэд залуус үхээд байна.Ёс суртахууны хариуцлагыг Хүрэлсүх шигээ хүлээж зугтахгүй юу?

    Хариулах