Өнөөдөр ХЭТ ХАЛАЛТ сэрэмжлэх түвшинд хүрнэ


Цаг уур орчны шинжилгээний газраас ирүүлсэн мэдээгээр өнөөдөр буюу зургаадугаар сарын 27-нд говийн болон Орхон, Сэлэнгийн сав газраар 34-39 хэм хүрч хална.

Цаг уур орчны шинжилгээний газрын Урьдчилан мэдээлэх хэлтсийн дарга Л.Оюунжаргал “Төвийн болон говийн аймгуудын нутгаар энэ сарын 27-нд хэт хална. Говийн бүс нутгийн өмнөд хэсэг, нууруудын хөндийгөөр 39 хэм хүрч халах төлөвтэй байна. Говийн аймгуудын нутгаар 36 хэм хүртэл халах нь хэвийн боловч 39 хэм хүрэх төлөвтэй байгаа нь хэт халалт сэрэмжлэх түвшинд хүрнэ гэсэн үг. Тухайн өдөр /ням гараг/ нийслэлд 33 хэм хүрч хална” гэлээ.

Тиймээс иргэд хэт халуунд гадуур гарахгүй байх, өндөр настай, зүрх судасны өвчтэй, жирэмсэн эмэгтэйчүүд хүйтэн жин тавьж, шингэн зүйл уух, гэртээ байхыг зөвлөж байна.

Мөн гол, мөрөн нуурын ойролцоо амарч зугаалахдаа сонор, сэрэмжтэй байх,

– Хүүхдийг гол усны эрэг дагуу явуулж, тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах,

– Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орохгүй байхыг онцгойлон анхааруулж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна