Ойрын хавьтал болсон иргэнээс 6 дахь хоногт шинжилгээ авна


Хэрвээ ойрын хавьтал болсон тохиолдолд эхний тав хоногт шинжилгээ авахгүй гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ. Сүүлийн өдрүүдэд 119 дугаарт холбогдож байгаа дуудлагын дийлэнх нь ойрын хавьтал болсон хүнээс шинжилгээ авахуулах хүсэлт ирж байгаа аж.

Ойрын хавьтал болсон хүнээс 6 дахь хоног дээр шинжилгээ авч байгаа. Үүнээс өмнө шинжилгээ авсан ч хариу нь худлаа гарах учраас гэдгийг ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч  Б.Ууганбаяр тайлбарлалаа. Учир нь халдварын нууц үе гэж байгаа гэлээ. 

Харин хавьтал болсноо мэдсэн даруйдаа иргэд өөрийгөө гэртээ тусгаарлаж байх нь зүйтэй гэлээ. Тиймээс иргэд хүлээцтэй хандаж эрүүл мэндийн байгууллагын ажилтнуудтай зөв зүйтэй харилцана уу гэсэн хүсэлтийг салбарын яамнаас гаргаж байна.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.179.24.83
    2021/06/27

    халдвар авсан бол 6.н хоног хараад дараа нь Шинжилгээ өгч Хариугаа хүлээж хэд хоноод энэ хооронд Халдвар авсан Хүний Биеийн байдал улам дордож Гэр орныхонд оо халдвар тараагаад тэгээд л дуусах юм байна дөө,

    Хариулах