Ч.Улаан, Ө.Энхтүвшин, Д.Тэрбишдагва, Д.Оюунхорол, Н.Анхбаяр нарын хүмүүс ЭЛЧИН САЙДАД яригдаж эхэлжээ


доо л жинхэнэ улс төр өрнөх бөгөөд ялзартлаа дарагдсан Элчин сайдуудын томилгоог МАН урагшлуулахаар санал нэгдсэн бололтой.

Экс Ерөнхийлөгч Х.Баттулгын "шахааны" хүмүүсийг элчингээр явуулахгүй дангаараа томилох гэсэндээ элчингүүдийн томилгоог бүтэн жил гаруй хав дарсан. 2017 онд батлагдсан Дипломат албаны тухай хуулийн дагуу 4 жил улсаа төлөөлсөн нийт 10 гаруй Элчин сайдуудын хугацаа аль хэдийнээ дуусгавар болоод буй.

Одоо нэгэнт бүх зүйл шийдэгдсэн учир Ерөнхийлөгч У.Хүрэлсүх "толгойлж" өөр хүн, өөр намын оролцоогүйгээр Ардын нам дангаараа Элчин сайдуудын томилгоог намынхаа боловсон хүчний хүрээнд хийнэ.

Одоо тохирсон нэрсийг Засгийн газар нь өргөн бариад, УИХ дээр дэмжээд, Ерөнхийлөгч нь ёсчлоод л дуусгана.

Тиймээс Ардын намынхан дунд ойрын өдрүүдэд элчин сайдуудын томилгооны сураг дуулдаж эхэллээ. Эх сурвалжуудын мэдээлж буйгаар УИХ-ын гишүүн асан, сүүлд Шадар сайдаар ажилласан Ө.Энхтүвшинг Франц руу, УИХ-ын гишүүн асан Д.Тэрбишдагвыг ХБНГУ руу, ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдоржийн хүү, одоо Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байгаа Н.Анхбаярыг Австрали руу явуулахаар тохирсон гэх мэдээлэл байна.

Түүнчлэн парламентад ДӨРВӨН удаа сонгогдсон төдийгүй УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар ажиллаж байсан туршлагатай улс төрчдийн нэг болох Д.Оюунхоролын нэр мөн элчин сайдад яригдаж эхэлжээ.



Сэтгэгдэл (17)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 39.154.234.6
    2021/06/29

    Mongol er huuhduudiin ireeduin amidralaar togloson, nam dagaj amidrah argaa olson iim humuusiig tenger nirgene l dee. Ene humuus iim hetsuu tsag ued ard tumend tuslamjiin garaa sungav uu. Urlagiihan, uls toriinhon, bohchuud gej dandaa busdaas avch amidardag humuus bh yum aa

    Хариулах
  • 64.119.25.240
    2021/06/29

    Mergejlin hel us saitai zaluusaa yabulaach.Ochson gazraa nuur uilaimar heden obgon emgen.Im bhad Mongolig hen toohob dee.Ner nuuree bodmor uym.

    Хариулах
  • 122.201.22.17
    2021/06/29

    Ene hediig elchin said bolgoh gej HURLEE huud sanal ugsun bolj taarah ni ee.ugui baih gej naidah uldlee

    Хариулах
  • 202.9.40.166
    2021/06/29

    Нам дагаагүй бол эд нар өдийд траншeйнд хэвтэж байх байсан болов уу? Намын дэмжлэггүйгээр амьдарчих чадвар алга аа эдэнд

    Хариулах
  • 175.223.11.22
    2021/06/29

    Momgol hvnee eh orno hairlah setgeltei chadwarlag hvn l yawbal zvgeer bga yumdaa. Ed metii hulgaich nar yawaad ulsin ner l baasdan uur yahchgvi

    Хариулах
  • 192.82.72.187
    2021/06/28

    Өөр хүмүүсийг томилохоор яригдаж байгаа. Амарбаясгалангийн зөвлөх, доктор Б.Даш-Ёндонг БНХАУ- д, Оюунхоролыг Саудын Арабд, Тэрбишдагвыг ХБНГУ-д, ГХЯ-ны ТНБ Анхбаярыг АНУ-д тус тус томилохоор тохирсон юм байна.

    Хариулах
  • 66.181.161.120
    2021/06/28

    Bolioo ene heden sygee

    Хариулах
  • 223.104.39.87
    2021/06/28

    zonoson shunaltai ovoo nar gertee suugaad ach guchaa har.ovoo yum gusaa biz de.yasan baragddaggui etsdeggui shunal ve.

    Хариулах
  • 202.21.117.178
    2021/06/28

    Oyunhorol bol daicnin ajilsag olon udaa uh hurald songogdson turshlagatai tulhtai ulstercndiin neg yah argagui menshuu

    Хариулах
  • 192.82.89.89
    2021/06/28

    шагнал байх ёстой АН гарсан өдийд уянга америк явах байсан юм биш үү түүний дэргэд эдгээр хүмүүс чинь боловсролтой мэдлэгтэй хүмүүс

    Хариулах
  • 202.9.46.225
    2021/06/28

    Oyunxorol law bish shyy untana

    Хариулах
  • 64.119.27.29
    2021/06/28

    67, 66 настай ахмадууд тэтгэврээ аваад суумаар юм

    Хариулах
  • 66.181.160.25
    2021/06/28

    Ач зээгээ хараад дурсамжийн номоо бичээд гэртээ амар тайван суусан дээр дээ. Аливаа зүйл хэмжээ хязгаартай шүү. Залуу боловсон хүчинд боломж олго тэтгэврийн өвөө эмээ нар минь.

    Хариулах
  • 192.82.70.98
    2021/06/28

    Миний найзууд одоо биеэ бодоод тааваараа амьдар.Юманд чинь хэмжээ хязгаар гэж байдаг даа.Овоо их юм цохисондоо.

    Хариулах
  • 66.181.161.3
    2021/06/28

    Мэргэжлийн, гадаад хэлтэй, сайхан залуус явуулаач. Ямбий өвгөцүүл явуулж яахнав дээ. Тэр дундаа Улаан, Тэрбишдагва нар болоо биш үү. Төрийн буянг хангалттай хүртсэн дээ.

    Хариулах
  • 66.181.161.3
    2021/06/28

    Оюунхоролын нөхөр гааадад ЕК сууж байгаа. Нөхөр дээрээ очвол ямар байна.

    Хариулах
  • 202.179.24.83
    2021/06/28

    МАН дотоод хагарлаасаа болж энэ хэдэн Хөгшчүүлээ ийм маягаар Улстөр болон Намын ажлаасаа зайлууллаа,

    Хариулах