ЗӨВЛӨЕ: Тогтмол өгөх шинжилгээнүүд

2020 оны 08 сарын 04

Эрүүл байхын тулд, эрүүл гэдэгтээ бат итгэлтэй байхын тулд бид бүхэн эрүүл мэндээ үргэлж анхаарч, цаг тухайд нь шалгуулж, баталгаажуулж, аливаа өвчин эмгэгээс урьдчилан сэргийлж байх нь хамгийн зөв зүйл. Өвдсөн хойноо эмнэлэгт хандах бус, өвдөхөөсөө өмнө эмнэлэгт хандаж сурах нь өөрийгөө хайрлах хамгийн энгийн зүйл. Тийм учраас жил бүр (зарим нь хагас жил тутам) заавал өгч байх ёстой шинжилгээ, оношилгоонуудын жагсаалтыг хүргэж байна. 
1.    Цусны ерөнхий шинжилгээ 
Ямар нэг үрэвсэл байгаа эсэх, цус багадалттай эсэхээ мэдэж байх шаардлагатай. Ялангуяа байнга даардаг, гар хөл хүйтэн байдаг, ядарч сульддаг, толгой өвддөг, мах бага иддэг бол цусны үзүүлэлтүүддээ тогтмол хяналтанд байлгах нь зүйтэй. 
2.    Цусны биохими 
Элэг бөөрний үйл ажиллагаагаа хянацгаая 
3.    Шээсний ерөнхий шинжилгээ 
Шээс дамжуулах эрхтэн системийн эрүүл байдлыг шалгая. 
4.    Дотор эрхтний эхо
Дотоод эрхтнүүдийн талаар ерөнхий нэг мэдээлэлтэй болцгооё. 
5.    Бамбай булчирхайн дааврын шинжилгээ, бамбай булчирхайн ЭХО 
Байнгын ханиад хүрэх, дархлаа сулрах, өвчинд өртөмтгий болох, шалтгаангүй таргалах, турах, сэтгэл санаагаа удирдаж хянаж чадахгүй байх, үс унах, арьс хуурайших, сарын тэмдэг тогтмол ирэхгүй байх зэрэг шинж тэмдэгтэй бол уг шинжилгээг заавал хийлгээрэй. Гэхдээ бамбай булчирхайд үүссэн асуудлууд удаан хугацаанд шинж тэмдэггүй, нууц маягаар явагдаж болдог тул жил бүр шалгуулж байхыг хичээгээрэй. 
6.    Бөөр, давсаг, бөөрний дээд булчирхай ЭХО 
Шээс хэвийн бус өнгө, үнэртэй гарах, давтамж нь нэмэгдэх, шээх үед өвдөлт мэдрэх, ууц нуруугаар өвдөх, ядрах, сульдах, халуурах зэрэг шинж тэмдэг ажиглагдаад байвал хойш суулгүй заавал үзүүлугээе. 
7.    Эмэгтэйчүүдийн ЭХО 
Сарын тэмдэг тогтмол бус ирэх, хэвлийй хэсгээр байнга өвдөх, бэлгийн хавьтлын үед өвдөлт мэдрэгдэх зэрэг шинж тэмдгийн үед, мөн хагас жилд нэг удаа урьдчилан сэргийлэх зорилгоор хийвэл зохистой. 
8.    Мазокын шинжилгээ 
“Эмэгтэйчүүд”-тэй холбоотой олон төрлийн халдвар, үрэвсэл, хавдар зэргийг илрүүлэх боломжтой. 
9.    Хөхний ЭХО  
Орчин үед хөхний хортой, хоргүй хавдар уйланхай зэрэг маш элбэг тохиолддог болсон зүйл. Хэдхэн жилийн өмнө л зөвхөн 40-с дээш насны хүмүүсийг эрсдлийн бүлэгт хамааруулдаг байсан бол орчин үед бидний амьдарч буй нөхцөл байдлаас хамаарч (сарын тэмдэг ирсэн л бол) бүх насаны эмэгтэйчүүдийг эрсдэлтэйд тооцдог болсон. Тиймээс эмэгтэй хүн бүр жил бүр урьдчилан сэргийлэх үзлэг хийлгэж байх ёстой. Харин сарын тэмдгийн мөчлөгөөс үл хамаарч хөх өвдөх, мэдрэмтгий болох, томрох, хатуурах, том жижиг хэмжээтэй болох, суганы булчирхай томрох, ямар нэг зүйл тэмтрэгдэх зэрэг шинж тэмдэг илрэх нь яарах дохио гэдгийг бүү мартаарай. 
10.    Гепатит болон БЗХӨ-ний шинжилгээ
Тогтмол бус бэлгийн хавьтагчтай бол, хамгаалалтгүй бэлгийн хавьталд итгэлтэй бус хүнтэй орсон бол, баталгаагүй, ариутгалгүй газар шивээс, маникюр, тариа, шүдний эмчилгээ хийлгэсэн бол гепатит болон БЗХӨ-ний шинжилгээнүүд заавал өгөөрэй. Ийм зүйл тохиолдоогүй бол жил бүр урьдчилан сэргийлэх, шалгах зорилгоор өгж хэвшээрэй. 
11.    Цээжний рентген 
12.    Зүрхний бичлэг 
 

 

Сэтгэгдэл (0)
love
haha
wow
angry
sad
Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.