Хөдөлгөөнд оролцож явсан машин шатжээ

С.Гандэлгэр
2021/06/28

Хан-уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт замын хөдөлгөөнд оролцож явсан "Витц Тоёота" машин шатжээ. Ханбогд хотхоны орчим өгсөх замд шатсан уг машины галыг Хан-Уул дүүргийн гал унтраах 014 ангийн алба хаагчид унтрааж хөдөлгөөнийг аюулгүй байдлыг хангасан байна. 

Машинаа унаж явахад урдаас утаа гарч шатсан гэдгийг жолооч нь хэлж байжээ. Тиймээс жолооч нарыг тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангаж, шалган сонор сэрэмжтэй хөдөлгөөнд оролцож байхыг анхааруулж байна. 

Тухайлбал, манайд зарим жолооч нар машиндаа стандартын бус том дугуй тавьснаар машины бусад эд анги, биетэй шүргэлцэн улмаар гал гарах байдал үүсдэг байна.



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 64.119.26.24
    2021/06/28

    za arai heternee dugui hawirhaa mededgvi jolooch gej yu baihaw. za hawirlaa hawirlaa gehed hotiin iim tvgjireltei zamd vrelt vvseed shatah uu. hahahahaha

    Хариулах
  • 203.91.119.147
    2021/06/28

    Том дугуйных бишээ янз бүрийн гоёл чимэглэл стандартын бус гэрэл чийдэнгээс болоо биз

    Хариулах