Р.Дагва: Дагуул хотын захирагчийг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч томилно


УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцлээ. Уг хуулийн төсөлд Улаанбаатар хот нь дагуул хоттой байх тухай зохицуулалт оржээ. 

Энэ талаар НИТХ-ын тэргүүлэгч Р.Дагва гишүүдийн асуултад хариулахдаа "Улаанбаатар хотын дагуул хотыг Төв аймгийн нутаг дэвсгэр дээр дамнуулан байгууллаа гэхэд хилийн цэсэнд ямар нэгэн өөрчлөлт оруулахгүй. Газрын төлбөр гэх мэт төлбөр тооцоо нь тухайн аймаг, сумандаа орно. Дагуул хотын захирагчийг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч томилно. Дагуул хотын захирагчийн дэргэд бизнес, эдийн засгийн орон тооны бус зөвлөл ажиллана" гэлээ. 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.55.188.35
    2021/06/28

    tov aimag bishee bagahangai baival yasan ym bee tomor zam. avto zam. geed bvgd b.na

    Хариулах