Хурдан морьдыг ялгах ажилд УИХ-ын ГИШҮҮД оролцоно


Ардын хувьсгалын түүхт 100 жилийн ойн баяр наадам тун удахгүй цахимаар болох гэж байна. Энэ удаад УИХ-ын гишүүн Н.Ганибал баяр наадмын хамгийн их маргаан дагуулдаг хурдан морьдыг ялгах ажилд УИХ-ын гишүүдээр ахлуулсан ажлын хэсэг байгуулахаар хүсэлтээ өгчээ.

Тэрбээр Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Х.Болорчулуунд хандан "Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны 2015 оны 5 дугаар тогтоолоор “Монгол морьдоос эрлийз морьдыг тусад нь уралдуулах журам”-ыг баталсан боловч тус журмын хэрэгжилт жилийн жилд хангалтгүй байсаар ирсэн билээ. Иймд Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 2.11-д заасны дагуу Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дэргэд “Хурдан морины үүлдэр угсааг тогтоох, шүдлэх ажиллагаанд хяналт тавих ажлын хэсэг” байгуулан, тус ажлын хэсгийн ахлагчаар миний бие ажиллах саналтай байгаагаа үүгээр илэрхийлж байна. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Ширнэнбаньдын Адьшаа, Цэвэгдоржийн Туваан нарыг оруулах саналтай байгааг харгалзан үзэж холбогдох хуулийн хүрээнд шийдвэрлэж өгөхийг хүсье” гэжээ.



Сэтгэгдэл (4)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 112.72.15.78
    2021/06/29

    Энэ нөхөр одоо юун хачин санал тавьж байнаа. Одоо нөгөө морьдыг чинь Намаар ялгах нь. өөрсдийн хийх ажлаа хийж чадахгүй байж тэр морь, бөх тэдэнд ямар хамаатай юм. Амархаан авилгал авах арга бодсон юм болов уу

    Хариулах
  • 49.106.187.194
    2021/06/29

    ene 2 gahai covid tusj uh.sei hun uheed bhad naadam yariad suuj bgdag uls.g ajil .s halj hariuthlaga toothdog boloh heregtei

    Хариулах
  • 64.119.23.122
    2021/06/29

    БӨХИЙН БАРИЛДААНЫ ХӨЛИЙН ЦЭЦЭЭР УИХ ЫН ГИШҮҮДИЙГ ОРОЛЦУУЛАХ ГЭЭД ҮЗ ДЭЭ.

    Хариулах
  • 66.181.161.59
    2021/06/29

    Mongo mongo bs dhn mongo yaj idh arga oloh yuma

    Хариулах