Өвөрхангай аймаг Hаадам тэмдэглэхээр төсөвлөсөн зардлаа KОВИДЫН ЭСРЭГ зарцуулна


Өвөрхангай аймгийн Онцгой комисс хуралдаж, аймаг, сумын хэмжээнд баяр наадмыг тэмдэглэхгүй байх шийдвэрийг гаргалаа. 

Баяр наадамтай холбоотой аймгаас төсөвлөсөн зардлаа эрүүл мэндийн салбарын ажилчдыг урамшуулах, урам зоригийг нь нэмэгдүүлэх, эрүүл мэндийн салбарт нэн шаардлагатай тоног төхөөрөмж, дутагдалтай байгаа эм, эмнэлгийн хэрэгслийг авахад зарцуулахаар шийдвэрлэснээ Өвөрхангай аймгийн Засаг дарга бөгөөд Онцгой комиссын дарга А.Ишдорж ард иргэддээ мэдэгдлээ.
Энэ онд Өвөрхангай аймаг үүсэн байгуулагдсаны түүхт 90 жилийн ой тохиож байгаа. Тэгш ойгоо аймаг даяараа бүтээлч ажлуудыг өрнүүлж, бүтээн байгуулалтыг эрчимжүүлж, аймаг, сумынхаа өнгө үзэмжийг сайжруулж, ая тухтай амьдрах орчин нөхцөлийг нэмэгдүүлэхийн төлөө иргэдтэйгээ хамтран ажиллахаа  онцлов.
Аймгийн 90 жилийн ойтой холбоотой эрдэм шинжилгээний хурал, өв соёл хүн ардынхаа зан заншил, амьдрал ахуйг харуулсан түүхэн баримтат кино,  ном бүтээж, түүх, соёлоо сурталчилсан урлаг, соёлын арга хэмжээг  цахимаар зохион байгуулна. 
Тэрбээр, ''Эрүүл байвал ирэх жилийн наадмыг үзнэ, энэ жилдээ бид ковидгүй хичээл сургуулиа цаг хугацаанд нь эхлүүлээд, бүтээлч ажлаар аймаг байгуулагдсан түүхт 90 жилийн ойгоо өнгөрүүлчихвэл ирэх жил бүх нийтээрээ эрүүл саруул Ардын хувьсгалын 101, аймаг байгуулагдсаны 91 жилийн ойн баяр наадмаа  уламжлалт ёсоороо өргөн дэлгэр тэмдэглэх боломжтойг'' хэлсэн юм.



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 1.75.215.238
    2021/06/29

    hundelj bna iim uls.g darg iig ajil geh baih iim udirdag ch Mgl.d ih boloosoi thag ue ee oilgodog zuv ued zuv shiidver gargadag hun Mgl.d heregtei bna bayrlaa hundlej bna

    Хариулах
  • 122.201.22.133
    2021/06/29

    Sain b na ! Ene aimgaas ulger jishee avaachee Aimgiin zasag darga naraa Zasgiin gazraa !!!!!

    Хариулах