ЭМЯ: Халдварын 1727 тохиолдол шинээр бүртгэгдэж, 15 хүн нас барлаа


Сүүлийн 24 цагийн хугацаанд коронавируст халдварын 1727 тохиолдол шинээр бүртгэгдэж, нийт батлагдсан тохиолдлын тоо 113232 боллоо. Үүний 934 тохиолдол Улаанбаатар хотоос бүртгэгдсэн бол, хөдөө орон нутгаас 790 тохиолдол бүртгэгдлээ.

2215 хүн эдгэрч, эмнэлгээс, гэрийн тусгаарлалтаас гарсан бөгөөд нийт эдгэрсэн тохиолдлын тоo 73007 болсон юм. Мөн 15 хүн коронавирусийн хүндрэлээр нас барсан харамсалтай мэдээ байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна