Хоолой өвдөх үед хамаагүй эм ууснаас болж амь насаа алдах эрсдэл өндөр байна

: 40 өдрийн өмнө / 2017-05-19 15:38:53

  

Эрүүл мэнд энгийн зүйлээс эхлэдэг гэдэг. Цаг агаартаа тохирсон хувцаслалт, эрүүл холлолт, дасгал хөдөлгөөн, амралт зэрэг нь бидний ажил хөдөлмөр эрхлэлтийн чухал хүчин нөлөө байдаг. Гэвч Монголчууд тэр дундаа Улаанбаатарчууд дунд эрүүл мэндийн мэдлэгэтэй нэгэн байх ч хэрэгжүүлдэг нь цөөхөн. Тав алхам тутамд нэг эмийн сантай байдаг нь хүрэлцээтэй мэт боловч импортын хүчтэй эм, антибиотикоор өөрсдийнхөө өвчнийг хуурдаг нь бидний гэм биш зан юм. Эмчийн заавар, зөвлөгөөгүйгээр энгийн нэг ханиаданд таарахгүй эм ууж, хүндрүүлэх нь эрүүл мэндийг хохироодог гэдгийг иргэд ойлгоогүйгээс болж олон эрсдэлтэй тулгарч байна.

Сүүлийн үед эмнэлгүүдэд хоолой нь өвдсөн даруйд эмийн сангаас дур мэдэн эм авч ууснаас болж эрүү хүзүүрүүгээ идээт хүндрэл өгөн амь нас алдах хэмжээний эрсдэлтэй эмчлүүлэгчид ихээр ирэх болжээ.
 

Иймд та бүхэн хоолойны өвчнөөс урьдчилан сэргийлэх үүднээс дараах зөвлөгөөг өөртөө болон ойр дотны хүмүүстээ хэрэгжүүлээрэй.

Хоолой нь өвдөж үзээгүй хүн гэж байхгуй. Энэ өвчний албан ёсны нэр томъёо нь хоолойн бах буюу ангин юм. Хүмүүс энэ өвчний хор уршгийг сайн мэддэгүй болоод тэр үү, тэрбүр тууштай эмчилдэггүй. Тэгтэл энэ өвчин хүндэрхээрээ зүрх, бөөр, үе мөчиндөө орж хүндээр өвчлүүлдэг.

Хоолойн өвчнийг хурдан эмчлэх хэрэгтэй

Хоолойн өвчнийг удаалгүй аль болох түргэн эмчлэх хэрэгтэй. Хоолой сэрвэгнэж, юм залгихад хөндүүрлэж бага зэрэг улайсан байх нь хоолой өвдөх анхны шинж тэмдэг юм. Эдгээр шинжүүд илрэх л юм бол тэр даруй арга хэмжээ авч эхлэх шаардлагатай. Хөөрүүлсэн халуун сүү хоолойг цочроодог учраас ийм үедээ ууж хэрэггүй. Хоолой хөндүүрлээд байвал өдрийн турш 2-3 ширхэг каланхоэны (тасалгааны ургамал) навч удаан зажилж ид. Энэ ургамал бараг айл бүрд бий.

Хоолойгоо давстай усаар зайл

1 стакан халуун бүлээн усанд 1 хоолны халбагаар овоолон давс хийж уусгаад хоолойгоо зайлна. 3-4 удаа зайлсны дараа хоолойн өвчин бага дээрээ хүндрэлгүй дарагддаг. Марганцыг усанд өтгөн биш найруулаад өдөрт 2-3 удаа хоолойгоо зайлж болно.


Хоолойн өвчнийг анагаах шилмэл арга

1 литр үхрийн сүүнд 25-30 гр гацуурын мөчир хийж 15 минут чанана. Хэсэг хугацааны дараа сүүгээ шүүж өдрийн турш бүлээсгэж ууна. Мөчрийн оронд болж гүйцээгүй хялх ногоон боргоцойг хэрэглэж болно. Гэхдээ боргоцойг хагас цаг чанана. Энэ сайхан амттай сүүг ууснаар та ханиад томууг ч эмчилнэ, тамир тэнхээ ч орно. Эртний оточ нар хоолой өвдсөн үед шөнө унтахдаа хоолой дээрээ зөгийн бал түрхсэн байцааны навч тавьж унтахыг зөвлөдөг байсан. Байцаан дээрээ пергамент цаас (нэвтрүүлэхгүйн тулд) тавиад гадуур нь ороолтоор орооно. Зөгийн балаа бүрэн хаттал боолтоо авахгуй. Энэ арга өвчнийг нам дарна. Харин энэ зөвхөн ангинд төдийгүй хоолойны бусад өвчинд ч сайн. Саванд 1 стакан ус, тал стакан оросоор “анис” гэж ургамлын үр хийж зөөлөн гал дээр 15 минут чанана. Шүүсний дараа энэ ханд дээрээ 1 цайны халбага зөгийн бал 1 хоолны халбага коньяк хийнэ. Тэгээд энэ бэлдмэлийг бүлээсгээд өдрийн турш ууж дуусгана.

Төмс чанасан усны уураар утах

Чанасан төмсний ууранд хоолойгоо утах аргыг олон хүн мэднэ. Бага шг усанд жижиг төмс хальстай нь чанаад шөлөнд нь 2 ширхэг валидол хийнэ. Дээгүүрээ зузаан алчуур бүтээгээд ууранд нь хоолойгоо утна. Хоолойн ангиныг бөөрөнхий сонгины шүүсээр эмчилж болно. Гэхдээ эдгээр жорууд зүрхний цусан хангамжын дутагдалтай, зүрхний хэм алдагддаг, ходоодны шархтай хүмүүст тохирохгуй. Мөн уушгины агшил хүчтэй явагддаг өвчтэй хүмүүс түүхий сонгино хэрэглэж болдоггүй.

1. Хоолой өвтгөхгүй байх бүх л төрлийн арга хэмжээг авах. Бүү даар, хүйтэн зүйл бүү уу. Хоолойны өвчин хэлж ирдэг гэдгийн анхаар

2. Хэрвээ та гам барьж чадаагүй хоолойгоо өвтгөсөн бол эмийн санруу биш эмнэлэгрүү алх. Эмийн санч эмч биш. Таны хоолойн өвчин ямар шатандаа явж байгаа талаар мэдлэггүй, мэдээлэлгүй. 

3. Эмчид үзүүлээд эм тариа бичиж өгсөн бол тэр эм тариаг нь л ав. хэн нэгний сайн санаалж хэлсэн хямдхан чанаргүй эм тариаг битгий аваарай. 

4. Таны аав ээж ах эгч дүү хүүхэд найз нарын чинь хоолой өвдсөн бол өрх дүүрэг, хувь хувьсгалын эмнэлэгрүү дагуулаад яваарай. 

Х.Нэргүй
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих
jj
40 өдрийн өмнө / 202.9.41.226

za.urhiin emchnich medehgvin b.aleeshd.baahan vnetei emnvvd bichsen.nemergvin.b.alee