Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга: Наадмын дараа тодорхой ажлууд эхлүүлнэ

: 12 өдрийн өмнө / 2017-07-13 10:41:55

  

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Үндэсний их баяр наадмын нээлтийн дараа МҮОНРТ-ийн шууд нэвтрүүлэгт оролцож ярилцлага өгөв

-Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон танд баяр хүргэе. Тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811 жил, Ардын хувьсгалын 96 жилийн ойн баяр наадмын сэтгэгдлээсээ хуваалцана уу?

-Наадам сайхан болж байна. Сая Ерөнхийлөгчийн сонгууль хугацаа багатай, хоёр дахь шатны санал хураалт наадамтай тун ойрхон болж өнгөрлөө. Сонгуулийн эцсийн дүн долдугаар сарын 8-нд гарсан. Улсын наадмыг хүүхэд байхаасаа аавтайгаа хамт бөхийн асраас үздэг байсан.

-Магадгүй энэ жилийн наадам таны амьдралын хамгийн дурсамжтай наадам байна байх гэж бодож байна?

-Бөхөө хажуугаас нь үздэг байсан. Энэ жил индэр дээрээс наадмаа нээж, наадмаа үзлээ. Их сонин л байдаг юм байна.

-Та Ерөнхийлөгчийн тангаргаа өргөсний дараа Ерөнхийлөгчийн Тамгын газраа эмхлэн зохион байгуулсан.  Ард, олон нийт рүүгээ хандсан хамгийн эхний ажил тань юу байх вэ?

-Наадмын дараагаас Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, хамт олон, намынхантайгаа ярьж, төлөвлөсөн тодорхой ажлуудыг эхлүүлэхээр төлөвлөгөө гаргасан. Би өөрөө бизнесийн давхаргаас улс төрд орсон учраас арай илүү прагматик шийдвэрүүд гаргах нь бусад Ерөнхийлөгчдөөс онцлог байх болов уу гэж бодож байна. Мэдээж энэ олон хүмүүсийн итгэлийг яаж хариулах, дааж явах вэ гэдэг асуудалд илүү их санаа зовж явж байна.

-Та дөрвөн жилийн дараах Монголыг хэрхэн төсөөлж байна вэ?

-Миний олон жил бодож, мөрөөдөж явсан зүйл бол баян уудам нутагтай, олон зуун, мянганы түүхтэй төрт ёст энэ улсыг маш богино хугацаанд сэргэн мандах боломжтой бүх ажлуудыг эхлүүлнэ. Дөрвөн жил гэдэг харахад урт хугацаа юм шиг хэрнээ ажил эрчимжээд ирэхэд  богинохон хугацаа байдаг. Тиймээс бодож, төлөвлөж явсан мөрөөдлөө төлөвлөөд эхлүүлсэн, зарим ажлыг нь дуусгасан байх болов уу гэсэн бодолтой байна.

Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих
Зочин
11 өдрийн өмнө / 202.9.41.236

Сурвалжлагч Ерөнхийлөгчөөс "...ард олон нийтрүүгээ хандсан хамгийн эхний ажил тань юу байх вэ..." гэсэн асуултанд манай Ерөнхийлэгч маань "...хамт олон, намынхантайгаа ярьж... төлөвлөгөө гаргасан..." гэж хариулсан нь нөгөө Ерөнхийлөгч маань "нам бус байна", "Ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч байна" гэсэн хуулийн заалтууд зөрчихөд хүргэжээ. Үүнээс хойш "намынхантайгаа" гэдэг үгийг үгийн сангаасаа хасаарай. Ахиж ингэж гэнэдэж болохгүй шүү. Намуудын ач холбогдол гэж юу байхав дээ. Ард түмнийг талцуулахаас өөр юм байхгүй шүү дээ Ерөнхийлэгч минь

Tulga
11 өдрийн өмнө / 202.55.183.88

BITGII XUTSAAD BAI... songuuliin yeer 2 dox shatand 50 000 tugrug taraaj yavsan tal bol Enxboldiin nam uuruu sh dee...manai 2 dyy xyrtel 100 000 tugrug avaad l orj irj bsan...( xelex yg alga)- chi muu ygee bodoj ginsheerei...gulug mini ...alga bolgono shuu shimanus mini...gulug uu????

хэлэх үг алга даа
12 өдрийн өмнө / 103.212.118.177

Зочин гээд хүн шинэ ерөнхийлөгчөөс шудрага хууль яаж хүсэж чаддаг байна аа.Лав юмтай байх оо.Энэ хүн сонгуулийн үеэр л гэхэд хэд хэдэн хууль зөрчих шиг болох юм Тодруулбал Үндсэн хуулийн нэгдүгээр бүлгийн 14-р зүйлийн 2-т: "Хүнийг үндэс угсаа,хэл, арьсны өнгө, нас,хүйс, нийгмийн гарал байдал,хөрөнгө чинээ,эрхэлсэн ажил,албан тушаал,шашин шүтлэг,үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж болохгүйг заасан. Гэтэл Баттулга М.Энхболдын үндэс угаагаас дайрч доромжилсан хар ПИАР-ыг нийгмийн давхаргад маш их хөрөнгө хүч цацаж ялалт байгуулах гишгүүрээ хийлээ. Мөн санал хураах өдрүүдэд нийслэлийн гэр хороололоор үдээс эхлээд тавин мянган төгрөгөөр санал худалдаж авах ажлыг өргөн фрондоор хийв, Энэ нь мөн үндсэн хуулийн 1-р бүлгийн 3-р зүйлийн 2-т заасан " төрийн эрх мэдлийг хууль бусаар авах,авахаар завдахыг хориглоно гэсэн заалтыг зөрчсөн үйлдэл биш үү!!! Өмнөх спиртийг ус болгосон, төмөр замын ул шороо энэ тэрийг дурдахаа болиод зөвхөн сангуулийн сурталчилгааны сар хүрэхгүй хугацаанд хууль зөрчсөн үйлдэлийг дурдвал нэг иймэрхүү дээ

zochin
12 өдрийн өмнө / 66.181.180.231

ARD tumniig ulgawarlan gaduurxaxgui bx gesen uzel barimtlaldaa tuushtai bgaarai.Toriin albanii dood tushaaliin tushmeduud irgediig bodit medeelleer xangadaggui xeseg buleg xumuust uilchilj xuuli ysiig dood shatand zawxruulj darga nariin gar xol bolj bdgiig taslan zogsoox xeregtei bna.

zel barimtlaldaa une
12 өдрийн өмнө / 66.181.180.231

Toriin albanii dood tushaaliin tushmeduud irgediig ynen bodit medeelleer xangadaggui xeseg buleg xumuust uilchilj bdag ym shu.Igediig ylgawarlan gaduurxaxgui bx gesen uzel barimtlaldaa tuushtai bgaarai.Toriin bodlogiig zawxruulj ashig xonjoo xarj irgediig chirj bdag anxan shathii noxduuded xatuu xynalt tawix xeregtei.

Зочин
12 өдрийн өмнө / 112.72.11.114

Ямартай ч сайхан сонсогдож байна...ашгүй дээ..амжилт

Зочин
12 өдрийн өмнө / 66.181.160.17

Танд баяр хүргэж ажилын амжилт хүсэе амалсан амлалт энэ сайхан эх орон ард түмэнийхээ төлөө бодит ажил хийж ард олоныхоо амьдралын хэцүү бэрх талыг олж харж амьдрал ойр хүмүүсийнхэ сэтгэлд хүрсэн ажил хийхийг таниас хүсэхийн ялдамд монголын хууль хууль шиг тууштай үнэнч шудрага зиндаа мөнгө харахгүй хээл хахууль авахгүй шудрага шүүх шүүгч хуульч бий болгож тэр болгоныг бодитоор өөрчилж ард бидэний итгэлд хүрч ажиллахыг хүсэж байна