Х.Баттулга сэтгэлийн хэт хөөрөлтэй популистуудаар ЕТГ болоод зөвлөхүүдээ дүүргэвэл гал дээр тос нэмнэ

: 127 өдрийн өмнө / 2017-07-14 18:10:33

Тав дахь Ерөнхийлөгч аврах уу? аль эсвэл...
 
Ямар ч байсан нэгэн содон Ерөнхийлөгчийг олон түмэн сонгож чадлаа. Ер нь дэлхийн чиг хандлагыг ажиглахад ХХI зууны эхний 2О жилд популистуудыг төрийн удирдлагад илүү гаргаж байна. Халтмаагийн Баттулга бол популизмын нэгэн сод фигур. Гэхдээ бусад популистуудаасаа нэлээд бодилог шинж ажиглагддаг. Популизм сайн, муу хоёр талтай. Сайн тал нь маш хурц шийдэл гаргаж чадах эр зоригийн илэрхийлэл болдог бол сөрөг тал нь олон түмэнд таалагдах гэсэн увайгүй ичгүүргүй ямар ч үйлдлийг хийж чаддаг "жүжигчин" юм. Халмаагийн Баттулга хэр ухаалаг популист юм мэдэхгүй. "Төрийн ажлыг чимээгүй хийх ёстой" гэж Ж.Самбуу гуай хэлсэн байдаг.Тэр үе өнгөрсөн бололтой. Ямар ч байсан сонирхолтой, бас шинэ содон, өвөрмөц зүйлийг хүлээж болох 5 дахь Ерөнхийлөгчөөс их зүйлийг хүлээж байгаа. Тэр болгонд уураглуулан Ерөнхийлөгчийн эрхээ хэтрүүлж болохгүй байх. Ерөнхийлөгчийн засаглалтай улс биш гэдгээ эрхбиш мэдэх газар. Өнөөдрийн ялалт бол маргаашийн ялалт бас биш.Өнөө цагт хэт үндэсэрхэг үзэл хол явахгүй, харин ч олон улсын харилцаанд Монголыгоо алдана уу? гэхээс аврахгүй. Үндэсний үзлийг үндэсэрхэг үзэлтэй хольж хутгаж болохгүй. Энд төрийн маш нарийн ухаан хэрэгтэй. Гадаад харилцаанд алдаа гаргавал энэ жижиг Монгол орноо сүйрүүлнэ. Энд хөөргөн дэмийрэл гай болно. Манайханы цусанд буцалж байдаг, уран бүтээлч миний ч хувьд бас л лугшиж байдаг тийм нэг нанхиадын эсрэг үзлийг хэт дэвэргэвэл ард түмнээ хорлон сүйтгэнэ, эх орноо сүйрүүлнэ. Хоёр их хөрштэйгээ алагггүй харилцах ёстой. Муйхар зориг дайнд хэрэгтэй болохоос,төрийн ухаанд хэрэггүй. Ер нь жижиг Монгол гадаад бодлогоор нэг их гайхуулаад шинэ шинэ юм манаргаад байх нь инээдэм шог болно уу? гэхээс нэг их мундаг нэр төр авчрахгүй дээ. Дэлхийн бодлогыг тодорхойлдог 2О-хон орны хэрчлээсэнд ороод л дуусна. Бидний "хөнжил" бага, харин хөл том шүү. Монголын Ерөнхийлөгч Х.Батулга НҮБ-ын индэр дээр гарна.. Дэлхий харна. Монголоо төлөөлнө. Том том юм бүлтрэх юм бол түмэн үеийн шившиг болно. Сайн ухаалаг, даацтай, туршлагатай зөвлөхүүд энэ хүнд түшиг тулгуур болно. Сэтгэлийн хэт хөөрөлтэй популистуудаар Ерөнхийлөгчийн Тамгын газар болоод зөвлөхүүдээ дүүргэвэл гал дээр тос нэмнэ, төрийн жинг багасгана. Юм болгон дээр эх орон гэж хашгираад байвал ёстой хөгөө чирнэ шүү. Тэртээ тэргүй монголчууд 1ОО хувь тэр чигээрээ эх оронч хүмүүс. Энд эргэлзэх зүйлгүй. Германы үгийн санд "эх орон" гэдэг үг байхгүй. "Эх орон" гэсэн дуу шүлэг ч байхгүй. Нацизмын хүрэн тахал ийм үг хэлэхийг германчуудад үгүй болгосон. Манайх бол тийм бишээ. Үндэсний үзэл бага оронд хамгаалалт, том оронд нацизм болдог. Эх оронч гэдгээр тодорсон Ерөнхийлөгч болох гэж 3 сая эх орончдын дундаас ялгарч, онцгойрох гээд хэрэггүй. "Жирэмслээгүй байж нярайлахын хоосон дүрийг үзүүлэх хэрэггүй" Энэ үг бол миний үг биш. Илья Эренбургийн үг. Юм болгонд ард түмэнд таашаагдах гэж бүү чармайгаарай, Баттулга минь. Заримдаа эцэг хүн шиг зандарч, чанга дуугарах ёстой. Ард түмэн гэж хамаа намбагүй ихэд ярих нь өөрийгөө хамгаалсан ядмаг заль мэх, арга чарга, бас тэгээд дүвчин зан. Улсаа эх орноо сүйрүүлж болох бүтэшгүй алхам хийснээс "Ерөнхийлөгчөө та ер нь байна уу?" гэж асуумаар чимээгүй байсан нь хавьгүй дээр. "Ерөнхийлөгч болоогүй байхад их амархан юм санагддаг байсан, болсон хойноо хэцүү юм байна" гэж нөгөө нэлээн дур зоргоороо Трамп ам алдсан байна лээ. 
Өнөөдөр тангарагаа өргөх Монгол Улсын 5 дахь Ерөнхийлөгчийн алхам бүр, үг бүрийг шинжих болноо. Монгол орноо уулын уруу алдаж болох тун эгзэгтэй үеэр гарч ирсэн 5 дахь Ерөнхийлөгчөөс урд өмнөх Ерөнхийлөгчдөөс ч хамаагүй илүү зүйлийг хүсэж байгаа. Халтмаагийн Баттулга хэмээх энэ эрхмийн Төрийн сэнтийд залрах эхний хонх цохилоо. Бүтээх, босгох,хийх асар их эрч хүчтэйг тань монголчууд таньсан учраас дэмжсэн шүү. Түүнийгээ гялалзтал харуулах, басхүү түүхэнд ч мөнхөрч болох боломж таны гарт байна. Өмнөх төрийн тэргүүнүүдийн бүхэл бүтэн "школь" бий. Хаяхыг хаяж, авахыг авах хэрэгтэй. Битгий их жүжиглээрэй дээ,спортын хүнд зохихгүй ээ. Заавал том эдийн засагч улс орныг авардаггүй ээ. Орос орныг цахилгаанжуулах төлөвлөгөөнд нэг ч эдийн засагчийг бүү оруулаарай гэж Ленин хэлж байсан гэж профессор Кулешов хэлж байсан нь сонирхолтой байсан. Үнэн худлыг мэдэхгүй. Эдийн засагчдийг үнэлэхгүй байгаа хэр бишээ. Бас цаг алдаж, хэт хаширлан, алдагдлын тоо бодоод, эрсдэл болгоныг тооцоолоод суугаад зориглодоггүй эдийн засагчаас огт өөр стандартын удирдагч гавьяа байгуулж байсан олон жишээ бий. Агуу их жүжигчин Рейган, химич Тетчер улс орноо удирдсан шиг удирдаж, өөрийн нэрээ мөнхөлсөн. Нийгмийн хэт халамжид халуурсан эдийн засаг нь унаж доройтоод балрах шахсан агуу Англи орныг хатуу гараар Тетчер барьж, "төмөр хатагтай" гэсэн нэр авсан ч өнөөдөр англичуудын бахархал болж үлджээ.
Үнэхээр МОНГОЛ ЯЛАХ эсэхийг харцгаая. Шинэ 5 дахь Ерөнхийлөгчийнхөө зөв зүйтэй санаачилга, зүтгэл, амжилт бүрийг дэмжие. "Эх оронч" гэсэн пиараар хошгируулсан энэ нэрэндээ их болгоомжтой хандаарай даа. Сэтгүүлчийн хувьд дөрөө чангалах үгээ Таны тангараг өргөх энэ өдөр үлдээвэй. "МОНГОЛ ЯЛНАА" ГЭСЭН ӨӨДРӨГ ҮГЭЭР ӨНДӨРЛӨЕ.
 
До.Цэнджав
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих
Mongol eh
125 өдрийн өмнө / 66.181.184.203

Z Enhboldiig shorongoos hamgaalah hereg battulgad baisan l uym baihdaa uneheer gutamshig iimerhuu songolt hiigeed baival uuruuch uuduu yavahgui baih shuu ta mongoliin ard tumnii taliin ch sanaliig avaagui shuu tiimd ta buren erhtei gej bodsonii hereggui bh

Зочин
125 өдрийн өмнө / 66.181.160.1

До.Цэнджав гуай үлээгээд байгаараа. тийм мундаг юм бол өөрөө ерөнхийлөгч болчихгүй яасын . чадахгүй юм байж

үл мэдэгч
125 өдрийн өмнө / 203.91.118.180

баяка гуай популизм гэж юу юм бэ? Надад болон над шиг ойлгохгүй хүмүүст тайлбарлаад өгөөч.

uynga odoo bolio un
126 өдрийн өмнө / 202.9.41.132

uynga odoo bolio unen zavaan gar yumaa

Зочин
126 өдрийн өмнө / 59.153.114.134

Vaterland Mutterland гээд үг бий л дээ. Энэ ч яахав, ерөнхий санаа нь зөв, бодууштай зүйл бичсэн До.Цэнджав гуайд талархая.

zochin
126 өдрийн өмнө / 66.181.160.86

Erunhiilugchiin zuvluh gedeg bol hamgiin chuhal ajil undur bolovsrol buhii l taliin medlegtei hamgiin golni ner tsever hun baih uchirtai enenii shalguur hangasan hun gevel Narangerel huulich baina daa.

ЗОЧИН
126 өдрийн өмнө / 202.9.42.174

Уянга бас нөхөр нь гээд хоёр шантаажчин хорчин хоёр албан тушаал горидоод попорцоэн яаж хоцрохов. Хэнийг хараад хэнтйг ч матаж араас Түгжилмаадах хүүхэн шүү дээ айхтар. Ийм юмнцудаар арай багаа бүрдүүлжх гэж бгаам биш биз дээ

Зочин
126 өдрийн өмнө / 122.201.21.37

Популизм гэдэг юу гэсэн үг вэ би бол өөрийгөө хэт дөвийлгөн магтах бусдийг үл хүндэтгэх худал хуурмагаар хэлэх өөрөө юу ч хийгээгүй байж бусдын хийсэнийг буруу ярьж хүнд итгүүлэхийг хэлдэг гэж ойлгодог.

Хуяг
127 өдрийн өмнө / 66.181.178.167

Боловсролтой, боловсролгүй гэж их л маргасан. Яг үнэндээ "Боловсрол" гэдэг нь төгссөн сургууль биш, "төлөвшсөн ухаан" л юм шүү дээ. Төрийг "нэг хүний ухаанаар бус, түмний түүний дотор түшмэдийн ухаанаар жолооддог" тул үнэхээр хуучнаар бол "тойрон хүрээлэгчд", үнэндээ бол "баг", бас дээр нь төрийн мэдлийн " удирдлага, шинжлэх ухааны байгууллага"-уудаа хэр ашиглахаас гол зүйл шалтгаалдаг. Харамсалтай нь сүүлийн үед аль ч намынхан шинжлэх ухааны үндэслэл муутай, ахуйд баримжаалсан "ойр зуурын" үзэл бодлоор төрийн хэргийг хөтөлж, түмний үйлийг хөтөлж ирснээс алдаа, эндээ гарах нь ихэсч, өөрсдийнхөө алдааг олж харахаа ч больж байгаад өчүүхэн би ч харамсаж байдгаа хэлж, До.Цэнджавынхаа бичсэн санааг дэмжиж байна шүү.

Зочин
127 өдрийн өмнө / 103.10.20.90

Цэнджав зөв л бичсэн бшдээ.Ухаалаг.санаа авах.анхааруулах чиглэлээр өөрийн сэтгэгдлээ бичсэнийг юунд нь муулаал хараагаал бна аа.Гашуун үнэнийг бичих нь юу ньбуруу гэж.

otgoo
127 өдрийн өмнө / 66.181.160.76

ene hvmvvsiig songosonoo zarim ni odoo l oilgoj nh shig battulga uuruu z enhboldtoigoo svjreed l yavah bhdaa hoorhii

Зочин
127 өдрийн өмнө / 182.160.0.45

Бөх хүн,бөхчүүд тэр тусмаа сэтгэлийн хэт хөөрөлд автах гэж байраг л байхгүй.Харин хэт хөөрөлтөнгүүд хажуу ойрд нь байдаг л байх .Баттулга өөрийгөө хянах чад варгүй байна гэж байхгүй

зочин
127 өдрийн өмнө / 66.181.178.225

Нийлж наргиад л хэний санлаар ерөнхийлөгч болсноо мартаж орхив доо мөнгөөр шийдэж болно гэж бүү бодоорой доо

Zochin
127 өдрийн өмнө / 122.201.31.212

Uyanga gedeg huuhen yu hiij baigaa yum boloo.

Zochin
127 өдрийн өмнө / 150.129.142.242

za engiin irgen minii nudeer unshihad bidnii aman deer garch irsen ugnuudiig l bichsen bnaa. Er n bidnii l husej boddog zuils shuudee unen l ug sonsoh l heregtei. Za ter Munhbaysgalan Turmunh setguulchdiig bol tur zasgiin ordond oruulaad er hereggui shuu . Ter haltuuriinhaa ajliig hiigeed l 5 tsaasaa bodood bj bsan n deer.Uls turd medleg oyun n ch hurehgui.

Зочин
127 өдрийн өмнө / 103.229.122.13

munkhbayasglan uyanga nar zailaach ee

Зочин
127 өдрийн өмнө / 103.229.122.13

taalagdah hun neg ch alga

Зочин
127 өдрийн өмнө / 59.153.87.60

Та зүгээр л больчих. Ийм юм захиалгаар бичлээ гээд танд ашиг байлаа ч Монголын ард түмэнд ашиггүй шүү.

Зочин
127 өдрийн өмнө / 59.153.87.60

Та зүгээр л больчих. Ийм юм захиалгаар бичлээ гээд танд ашиг байлаа ч Монголын ард түмэнд ашиггүй шүү.

pop
127 өдрийн өмнө / 43.242.243.148

пөөх. ёстой нэг таарсан таар шуудайнууд цуглаж шинэ ерөнхийлөгчийг минь унагах замдаа орчихов уу даа. Яаахнав дээ баттулга минь. Одоо чи Ерөнхийлөгч хүн боллоо ш дээ. Чиний төлөө ёгсөн санал минь хайран санагдчихлаа. Энэ муухай попуудад ёстой өгөөгүй шүү

монгол
127 өдрийн өмнө / 49.0.212.153

сайн удирдагчтай бол монгол дэлхийд хэнээс ч дутахгүй өндөр хөгжиж чадна.Тэгвэл өмнөх удирдагч нар яг ямар сайн зүйл хийсэн юм бэ? Бид ирээдүйдээ итгэж найдаж хөдлөх болохоос энэ хөлсний бичээч шиг юмыг доош хийж айж бэргэж амьдарвал яг л бүх юм хэвээрээ үлдэж бүр ч уруудна шүү.Монголын түүхийг харвал бид зориг ухааныг хослуулсан хурц алхам хийсэн үедээ амьтай байж хүчирхэгжсэн байна. Харин энэ мэтийн өөдгүй нийтлэлийн санаанууд монголыг гутааж унтрааж амьгүй унтаа барьж байх хорон луугийн санаа юм.Алдаагүй хүн байхгүй тул сул биш давуу талы нь барьж хамтдаа эвтэй нэг цул байж ялж амьдрах хэрэгтэй.Мэдээж аливаа ялалт амжилтанд заавал золиос гарна.

shali shali gd bgaar
127 өдрийн өмнө / 112.72.11.104

Do tsend jav gdeg tovorish hereggui baahan dongoschee kkk unen yumiig zugeer l hel bodol sanaaga gargaj chadahgui bol uur sjil hii battulgad erunhiilugchiin buuri suuri unendee algaaa gehdee hujaa huuhdees deer bh bolov uu daa

баяка
127 өдрийн өмнө / 202.70.46.212

Популизм гэж юу байдгийг ойлгох ч үгүй байж ийм нохойн баас шиг хачин юм бичихээсээ Цэнджав ичих хэрэгтэй. Сонгууль дуусчихаад байхад шүлсээ үсчүүлээд муулах үгээ олж ядан солиорч байгаа нь өөрийгөө л доош нь чихэж, мэдлэггүйгээ харуулж байгаа хэрэг дээ. Мантуучид та нар хөдлөх бүртээ доошоо унаад л байгаа шүү.

баяка
127 өдрийн өмнө / 202.70.46.212

Популизм гэж юу байдгийг ойлгох ч үгүй байж ийм нохойн баас шиг хачин юм бичихээсээ Цэнджав ичих хэрэгтэй. Сонгууль дуусчихаад байхад шүлсээ үсчүүлээд муулах үгээ олж ядан солиорч байгаа нь өөрийгөө л доош нь чихэж, мэдлэггүйгээ харуулж байгаа хэрэг дээ. Мантуучид та нар хөдлөх бүртээ доошоо унаад л байгаа шүү.

Зочин
127 өдрийн өмнө / 66.181.188.234

Unser Vaterland гээд нацизмтай ямар ч холбоогүй дуу байдаг худлаа юм бичих юм Германд одоо ч эх орон гэдэг үг хүн бүрд үнэтэй түүнээс гнацизмын сухгаальтай хамаагүй

Mongol
127 өдрийн өмнө / 27.123.214.114

Yaj iim hog shaaruud neg negnee olj cugluj chadvaaa