Ерөнхийлөгч Батсүмбэр дэх түймэрийн голомтод ажиллаж байна

: 125 өдрийн өмнө / 2017-07-16 16:53:15

Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Батсүмбэр суманд ажиллаж байна. Тэрбээр өглөө 11 цагийн үед Улаанбаатараас хөдөлсөн. Ерөнхийлөгчийн ажиллаж буй Батсүмбэр суманд одоогийн байдлаар 6 түймэр дэгдээж байгаа юм. Тодруулбал:
 
Төв аймгийн Батсүмбэр сум, Цогт-Өндөр багийн “Хөх чулуут” гэдэг газар ойн түймэр гарсан тухай дуудлагыг эн сарын 9-ний өдрийн 14:40 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 16 алба хаагч, Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газрын 10 алба хаагч, Дорноговь аймгийн Онцгой байдлын газрын 10 алба хаагч, орон нутгийн 9 иргэн, нийт 45 хүн, 4 техник хэрэгсэлтэйгээр унтраахаар ажиллаж байна.
 
Төв аймгийн Батсүмбэр сум, Баянгол багийн “Цацралтын-Ам” гэдэг газар түймэр гарсан тухай дуудлагыг энэ сарын 9-ний өдрийн 19:10 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 25 алба хаагч, орон нутгийн 60 иргэн, нийт 85 хүн, 6 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж энэ сарын 10-ны өдрийн 19:56 цагт цурманд оруулан бүрэн унтраахаар ажиллаж байна.
 
Төв аймгийн Батсүмбэр сум, Цогт-Өндөр багийн “Мухар” гэдэг газар ойн түймэр гарсан тухай дуудлагыг энэ сарын 11-ний өдрийн 12:20 цагт хүлээн авч орон нутгийн 8 иргэн, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж тухайн өдрийнхөө 17:35 цагт цурманд оруулан бүрэн унтраахаар ажиллаж байна.
 
Төв аймгийн Батсүмбэр сум, Үдлэг багийн “Харуул толгой” гэдэг газар ойн түймэр гарсан тухай дуудлагыг энэ сарын 11-ний өдрийн 19:10 цагт хүлээн авч орон нутгийн 45 иргэн, 5 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 12-ны 15:00 цагт цурманд оруулан бүрэн унтраахаар ажиллаж байна.
 
Төв аймгийн Батсүмбэр сум, Цогт-Өндөр багийн “Өлгийн таван толгой” гэдэг газар түймэр гарсан тухай дуудлагыг энэ сарын 13-ны өдрийн 10:25 цагт хүлээн авч аймгийн Онцгой байдлын газрын 16 алба хаагч, НОБГ-ын 13 алба хаагч, Дорноговь аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, орон нутгийн 16 иргэн, нийт 57 хүн, 4 техник хэрэгсэлтэйгээр унтраахаар ажиллаж байна.
 
Төв аймгийн Батсүмбэр сум, Баянгол багийн “Арслангийн-Ам” гэдэг газар түймэр гарсан тухай дуудлагыг энэ сарын 15-ны өдрийн 16:20 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын 5 алба хаагч, Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газрын 2 алба хаагч, Дорноговь аймгийн Онцгой байдлын газрын 2 алба хаагч, орон нутгийн 15 иргэн, нийт 24 хүн, 2 техник хэрэгсэлтэйгээр унтраахаар ажиллаж байна.

Image may contain: 1 person, outdoor

Image may contain: one or more people, people standing, mountain, tree, outdoor and nature

Image may contain: tree, grass, sky, plant, outdoor and nature

 
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих
зочин
124 өдрийн өмнө / 66.181.183.25

чи дуугүй бай. км-оо харсан болоод цагираглаад хэвтэж бай. Дарга нар хийх ажлаа хийж л явна. МАН-ынхыг бодвол арай өөриймсөг юм

Зочин
124 өдрийн өмнө / 122.201.26.166

зсссс эсгийн хийх газар нохой хэрэггүй гэдэг Энэ 2 юу ч вэ дээ Дээрэ нь эрдэнэгээ Хулан оюунгэрэл баатарыгаа дагуулчихгүй яасан юм бол

Зочин
124 өдрийн өмнө / 202.70.34.244

Аялал зугаалж байгаа хүмүүс гал, түүдэг асааж байгаа бол бүрэн унтрааж явах хэрэгтэй байна. Хар амиа бодсон хэдхэн арчаагүй хүнэнцэрүүдээс болж улс орон, байгаль, эх орноо үгүй хийж байна.

банхар
124 өдрийн өмнө / 103.229.121.162

Монголчууд бид байгаль орчноо хамгаалъя гэж бодож байгаа бол хүн бүр идсэн,уусан саваа цуглуулаад ойролцоох хогийн цэгт авачиж хаях хэрэгтэй.Түүнээс онгон хайрханаа тахиж байна гээд хогооор байгалиа бохирдуулаад байвал энэ нь эсрэгээр байгальд маш их хор хөнөөлтэй гэдгийг бид мэдэрсээр байгаа шүү дээ.

zochin
124 өдрийн өмнө / 182.160.3.246

Тухайн нутгийн аймгийн, сумын засаг дарга, түүний доодох төрийн албан хаагчид гээд бэлэн цалин идээд хэвтэж байгаа түмэн хүмүүс байгаа тэднийг түймэрт хөөж явуулах хэрэгтэй. Монголчууд бүгд машинтай болсон хүссэн үедээ дуртай газраа очиж хог тарьж байгал буцарлаж. түймэр тавьж байна. Байгал орчны яамны сайд гэж архины шилнээс гал гарч байгаа гээд дэмий донгосоод суугаад байхий

Зочин
124 өдрийн өмнө / 203.91.115.45

з.энхболдоо өмнөх ажлаа л хийгээч. угаасаа түймэр чамтай чамгүй унтарна. балмад явдлаар баатар болох гэж бөндөгнөхөө болиоч. муу эр дайнд хөөрнө гэхчилэн далдаганахаа боль. хийх ёстой ажлаа ОБГ шадар сайд хангалттай хийж байна. ажилд нь бүү саад бол. онгоц хөлөглөж очоод зардал чирэгдэл бүү нэмээд бай? баттулга ерөнхийлөгч өө наад хавныхаа үгээр битгий яваач ээ? өөр чухал ажил их байна.

ZOCHIN
125 өдрийн өмнө / 103.229.123.129

Erunhiilugchduu bayarlalaa.

Зочин
125 өдрийн өмнө / 202.9.43.48

Өнгөрсөн хойн хашиграв гэж наадмаас өмнө ассан гал наадам дуусахыг хүлээсээр газар авсан

Зочин
125 өдрийн өмнө / 66.181.187.159

darga nar ochij yugaa hiideg yum be