“Эрдэнэс-Таван толгой” компанийн ажилтнууд нэг өдрийн цалингаа хандивлав

: 125 өдрийн өмнө / 2017-07-16 16:54:21

Улсын хэмжээнд асч буй 22 түймрийг унтраахад Онцгой байдлын албанд дэмжлэг үзүүлэх зорилгоор “Эрдэнэс-Таван толгой” компанийн ажилтнууд нэг өдрийн цалингаа хандивлах аян өрнүүлэв.

Тус компани нийт 600 гаруй ажилтантай бөгөөд Сэлэнгэ аймгийн Ерөө, Мандал, Хүдэр, Төв аймгийн Батсүмбэр суманд гарсан гал түймрийг унтраахаар ажиллаж байгаа онцгой байдлын алба хаагчид, орон нутгийн иргэд, байгаль хамгаалагчдад сэтгэл санааны болон эд материал, хүн хүчний дэмжлэг үзүүлэх юм. 

Компанийн хамт олон ОБЕГ, Хан Хэнтийн Улсын Тусгай хамгаалалтын газрын албаны хүмүүстэй холбогдож, хэрэгцээтэй зүйлсийг нь тодруулж, түүнийг нь түймрийн бүсэд хүргэж өгөх юм. “Эрдэнэс-Таван толгой” компани одоогийн байдлаар ажилтнуудынхаа нэг өдрийн цалин, усны сав, явуулын эмийн сан, хоол хүнс болон 5000 ширхэг амны хаалт хандивлахаар бэлтгэл ажлаа хангаж байна.
 
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих