ОБЕГ-аас иргэд, аж ахуй нэгжүүдэд талархал илэрхийлэв

: 125 өдрийн өмнө / 2017-07-16 17:00:44

Улсын хэмжээнд асч буй түймрийг унтраахад Онцгой байдлын алба хаагчдад сэтгэл санааны болон эд материалын дэмжлэг үзүүлж буй иргэн, аж ахуйн нэгжүүдэд ОБЕГ-аас талархал илэрхийлэв.

Гал түймрийг унтраахад дэмжлэг үзүүлэх зорилгоор  “Блү голд” компани, олон нийтийн сүлжээ буюу Фейсбүүк дэх “Гал сөнөөгчдөд туслах групп”, “Гал түймэр унтраах сайн дурын аян” групп болон “Нэг Монгол” төрийн бус байгууллагааас хандивын аян өрнүүлж буй юм.

Одоогоор иргэн аж ахуйн нэгжүүдээс 30 орчим сая төгрөгийг цуглуулан, гал сөнөөгчдөд шаардлагатай эд зүйлсийг хүлээлгэн өгөөд байгаа юм.

Улсын хэмжээнд гаруй буй түймрүүдийг унтраахаар 351 алба хаагч, 27 автомашин, орон нутгаас 375 иргэн, 45 автомашин нийт 726 хүн, 68 автомашин ажиллаж байна.
 
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих