​Цэргийн алба хаагчдыг дайчилна, иргэдэд урамшуулал олгоно

: 125 өдрийн өмнө / 2017-07-16 19:31:43

Түймэр унтраахад оролцож байгаа иргэдэд урамшуулал олгоно

Монгол Улсын хэмжээнд 2017 он гарснаас хойш нийт 145 ой, хээрийн түймэр гарч, тэдгээрийн 90 гаруй хувийг унтраасан ч 66 мянга гаруй га талбай шатсан байна. Харин сүүлийн өдрүүдэд төв суурин газруудыг тойрсон түймрийн тохиолдол хэд хэд гарсан тул иргэд илүү анхаарал хандуулж, санаа  зовниж байна.

Иймд сайн дураараа нэгдэж түймэр унтраахад оролцож байгаа иргэдэд Нийтийг хамарсан үйл ажиллагаа, ажил үйлчилгээний зардлаас хөрөнгө гаргаж, урамшуулал олгохыг Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаярт даалгалаа.

Онцгой байдлын ерөнхий газрын удирдлагуудын Засгийн газрын ээлжит бус хуралдаанд танилцуулснаар одоогийн байдлаар иргэд, аж ахуйн нэгж, байгууллагууд 300  гаруй сая төгрөгийн бэлэн мөнгө, бараа материалын хандив цуглаад байна. Тухайлбал,

1.  “Онцгой импекс” ХХК-аас үүргийн гал унтраагуур 8 ширхэг (РЛО 250.000х8=2 сая төгрөг)

2.  ДЦС-4 ТӨХК ажилчдын нэг өдрийн цалин 50 сая төгрөг

3.  “Эрдэнэс Тавантолгой” ажилчдын нэг өдрийн цалин 100 сая төгрөг, усны автомашин 4-5, шүүгчтэй амны хаалт 5 мянган ширхэг,

4.  Иргэдийн санаачилгаараа байгуулсан Фэйсбүүк бүлгэмээс 30 сая төгрөг, 200 гаруй иргэд ус, хүнс, бээлий, гар багаж, хэрэгсэл,

5.  “АПУ” ХХК 50 сая төгрөгийн өртөг бүхий ус, ундаа, сүү, сүүн бүтээгдэхүүн,

6.  “Шунхлай” ХХК 20 сая төгрөгийн өртөг бүхий бензин, шатахууны хандив,

7.  “Тайж” групп 10 сая төгрөг экспортод гардаг лаазалсан махан бүтээгдэхүүн,

8.  ХЗДХ-ийн албан хаагчид нэг өдрийн цалингаа тус тус хандивлаад байна.

Х.Нэргүй
 
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих
kkk maanaag
125 өдрийн өмнө / 202.70.46.227

Gal untraadag erunhiilugch gal sunuugch esaidtai baihad oros hytadiin turiin hort bodlogo bol tsaashaa l bn kkk maanaguudaa ajil majilaaa hii ldee