И.Одончимэг, Н.Онон нар оюуны хулгайгаа зогсоо

: 65 өдрийн өмнө / 2017-07-16 19:38:33

Миний орчуулсан "Солиот эх" өгүүллэгээр Х ТҮЦ хамтлаг ижил нэртэй кино бүтээж удахгүй олон түмэнд хүргэх ийм зар гаргасан байх юм. Оюуны бүтээл, оюуны соёлыг эрхэмлэдэг улс оронд бол ийм зүйл цээртэй байтугай цаазтай баймаарсан. "Ингээд л миний нэр байдаггүй юм" гэдэг шиг муу Болдбаатарынхаа нэрийг хасчихсан байгааг харж байна уу? 

"Сэрүүн хасын нууц" жүжиг дээр бас л ийм зүйл болсон. Орчуулж олон түмэнд хүргэсэн Болдбаатарын нэр байхгүй Одончимэгийн зохиол мэт олон түмэнд сэтгэгдэл төрүүлээд өнгөрч билээ. Тэрэн дээр би харин эрийн шийр заагаад инээгээд өнгөрч чадсан. Энэ удаа буюу хоёрдахь удаа бол харин ёстой үгүй шүү гэдгийг Х ТҮЦ-ийнхэнд хэлчихье. 

"Нохойг зодохдоо эзнийх нь царайг хардаг." гэсэн нангиадын зүйр цэцэн үг байдаг. Бүтээлийг нь хулгайлахдаа ядаж орчуулагчид нь дуулгачих хүний мөстэй байж сайн уран бүтээл төрөх учиртайсан. Би уг нь адилхан уран бүтээлчид байна уулзаж учир байдлаа ойлголцоё гэж Онон дүүд хэлсэнсэн. Харин өөрсдийг нь бодоод найртай зөөлөн загнасны хариуд ийм маягаар хурдлах гэж шийдсэн бол арай өөр газарт илүү шударга нөхцөлд уулзах учрыг олны өмнө сонордуулсу. 

Энэ сайхан өгүүллэгээр хийсэн киног үзэж чадахгүй нь гэж уншигч та битгий халаглаарай. Бид хууль журмынх нь дагуу зохиолчтой нь холбоо бариад монголдоо ижил сэдэвтэй кино бүтээхээр төлөвлөгөө гарган ажиллаж байгааг энэ дашрамд дуулгачихъя. Бид гэдэг маань уран бүтээлд элэгтэй, сэтгэлтэй өөр нэгэн продакшны санаа зорилго нэгтэй залуусыг хэлж байгаа юм.



Хятад судлаач, орчуулагч Д.Болдбаатар

 
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих
Орчуулна
64 өдрийн өмнө / 66.181.190.83

Хэн нэгний орчуулсан зохиолыг өөр хүн орчуулж болохгүй гэсэн дүрэм журам энэ ертөнцийн хаана ч байхгүй байлтай. Хятад судлаач, орчуулагч Д.Болдбаатар гуайн энэ заргаас харахад хятад хэлнээс Монгол хэл рүү хөрвүүлэх албан ёсны эрхтэй (орчин үеийн хэллэгээр) энэ дэлхийн цорын ганц хүн нь Хятад судлаач, орчуулагч Д.Болдбаатар гуай өөрөө гэсэн үг үү. Санаа зовмоор юм.

Odonoo hu
64 өдрийн өмнө / 202.9.43.240

Uuchlal guigaas zohiolchtoi uchraa oloo, mungu hedii chuhal ch yos surtahuuntai baih heregtei

Boldbaatariin zuv
64 өдрийн өмнө / 202.9.43.240

Ene hunii tumen zuv, myundag sursan erdmeeree tsag zavaa gargan baij orchuulj baihad , orchuulagchaas ni zuvshuurul avalguigeer uiran buteel hiine gedeg mash buduuleg shuu dee

Зочин
64 өдрийн өмнө / 43.242.243.85

орчуулсан гэдэг бол өмчлөгч нь болохгүй л дээ хөө аль ч хэл дээрээс кино зохиол бичигдэх боломжтой шүү

Зочин
64 өдрийн өмнө / 66.181.189.25

одончимэгийг алаг нүдэн гээд байдаг. хятдад одончимэгтэй яг адилхан царайтай эмэгтэйчүүд байдаг. тэдний алаг нүдэн гэж харж байгаагүй л юм байна. эрлийзүүд олшроод хүнээ байлаа.

Зочин
65 өдрийн өмнө / 122.201.21.40

Энэ бүтээлийн эзэн зохиолчийн нэр байна ш дээ. Кино зохиол бичих гэдэг чинь шал өөр юм. Харин энэ орчуулагч яагаад зараг хийгээд байгаа нь сонин юм байна. Энэ зохиолыг хятад, англи, орос, аль ч хэлнээс уншиж болно ш дээ, яагаад энэ зохиол болдбаатар гэдэг хүний өмч болчих воо????

unen
65 өдрийн өмнө / 202.70.37.34

arai ch dee olon tumnii hundlel hairiig daaj amidraach . ingej oyunii omchiig hulgailj boldog yumuu Odonchimegee

mongol hun
65 өдрийн өмнө / 202.21.106.130

Болдбаатар гуай нэртэй орчуулагч судлаач хүн. Ийм хүний бүтээлийг хулгайлж бгаа юс чинь юу ч хулгайлөхаас сийхгүй. Мөнгөний төлөө нэр нүүрээ баастах юм да.