Цагаан ордны хуулийн тусгай зөвлөх Трампын булхайг илчилнэ

: 125 өдрийн өмнө / 2017-07-17 10:46:36

АНУ-ын  ерөнхийлөгч Дональд Трамп Цагаан ордны хуулийн тусгай зөвлөхөөр Тэй Коббыг томилжээ. Тай Кобб нь Цагаан ордныг төлөөлөн “ОХУ, АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд хөндлөнгөөс оролцсон" болон "ОХУ-тай  сүлбэлдсэн” хэргийг мөрдөн шалгах аж.

Тай Кобб Вашингтоны хуулийн фирмийн ажиглагч бөгөөд голдуу мөрдөн байцаах, нотлох баримт цуглуулах ажил хариуцдаг байна. Тэрбээр Харвардын их сургуулийг төгссөнийхөө дараа Жоржтауны их сургуульд хууль  зүйн мэргэжлээр эрдмийн зэрэг хамгаалсан байна.

Одоо Хууль зүйн яамнаас  томилсон холбооны тусгай прокурор Роберт Муллер, Конгрессын мөрдөн байцаах хэд  хэдэн ажлын хэсэг Америкийн тагнуулын байгууллагад хандан ОХУ-ыг АНУ-ын 2016 оны  ерөнхийлөгчийн сонгуульд хөндлөнгийн оролцоо хийсэн хэмээн буруутгаж байгаа ба  ОХУ-ын засгийн газар Дональд Трампын багийнхтай харилцаатай байсан эсэх талаар мөрдөн байцаалт явуулж байгаа ажээ. 
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Zuv.Mn сайт хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих ...
Оруулах
Болих